Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт байрлах “Эм си ти ти” гадаадын хөрөнгө оруулалттай компанийн Баруун цагаан дэл уурхайн хятад ажилтнууд Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж, уулын ажлын тэсэлгээ хийж буй асуудлыг бид өмнө нь баримттайгаар дэлгэсэн.
Уг мэдээлэл гарсны маргааш МХЕГ болон ЦЕГ-аас хамтарсан шалгалтын багийг тус уурхай рүү илгээж, хэргийн газар дээр ажилласан бөгөөд “Эм си ти ти” ХХК болон түүний удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон хэмээн МХЕГ-аас тухайн үед мэдэгдэж байв.
Учир нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хууль болон бусад журамд заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт тэсэлж, дэлбэлэх ажлыг зөвхөн Монгол Улсын иргэн хийх ёстой байдаг аж. Монгол Улсад хууль ёсоор ажиллаж амьдарч байгаа гадаадын ямар ч иргэн тэсэлгээ хийх нь битгий хэл, тэсрэх бодисны удирдлагад ч хүрэх эрхгүй байдаг байна.
Гэтэл “Эм си ти ти” гадаадын хөрөнгө оруулалттай компанийн Баруун цагаан дэл уурхайн дарга БНХАУ-ын иргэн Хуан Юн Цү гэгч нь дээрх хууль тогтоомжийг мэдэж байгаа хэрнээ удаа дараагийн үйлдлээр тэсэлж дэлбэлэх ажлыг явуулж байсан бичлэгийг бид дэлгэсээр байхад уг хэргийг шалгасан цагдаагийн алба хаагчид хэргийг шалгамагцаа “хэрэгсэхгүй болгон хаах” саналтайгаар прокурорт хүргүүлсэн нь анхаарал татаж байна.
“Эм си ти ти” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани болон түүний удирдлагуудад монгол улсын хууль тогтоомж, үйлчилдэггүй болохыг энэхүү үйлдэл тод томруун харуулж байна.
Тус компанийн “Баруун цагаан дэл” уурхайн дарга Хуан Юн Цү гэгч нь өөрийнхөө удирдлага дор ажилладаг монгол эмэгтэйд удаа дараа бэлгийн бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлэх гэж оролдсон үйлдлийнхээ төлөө шүүхээс нэг сая төгрөгөөр торгуульсанд хорсохдоо өөрийг нь илчилсэн эмэгтэйг, ажилгүй, орон байргүй болгож хохироосон асуудлыг бид өмнө нь илчилж байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шал худлаа мэдээлэл байна. Наад компаний уурхай чинь сүүлийн 2 жил ажиллаагүй. Тэгэхээр яах гэж тэсэлгээ хийх юм.
Өөрөө юу нь вэ
Гэрээгээ цуцлаад хөөж гаргаачээ одоо бүүр даварна
Айраг суман дээр бараг л өдөр бүр тэсрэх матералын логотой пикап жийп портер машин явж байх юм байна шүү дээ эд ч бас тэр хужаагийн уурхайтай холбоотой л болов уу
Hujaagaar nutag ornoo hunduulehee boliod hooj gargaachee
хуэаагаар газар нутгаа битгий хөндуулээд бай Хөөж гаргаачээ