АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2 долоо хоногийн өмнө

🔴 LIVE: ШИНЭ намын дарга Ц.Гантулга: ХҮН эрх баригч намын эсрэг биш, АН-ын эсрэг байсаар байна

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 долоо хоногийн өмнө

УИХ-ын нөхөн сонгуультай холбогдуулан ШИНЭ намаас хэвлэлийн бага хурал хийлээ.

ШИНЭ намын дарга Ц.Гантулга:

-Энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд хуйвалдаан, шантааж наймаа тохироогоор нэр дэвшүүлсэн эрх баригч намын нэр дэвшигчдэд ард түмэн дүн тавилаа. Төрийн аппаратууд сүүлийн нэг сарын хугацаанд Э.Батшугарыг ялуулахын тулд ажиллалаа.

СХД-ийн цагдаа нар нийт 200 гаруй сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдлүүдийг газар дээр нь баримт нотолгоотой илрүүлсэн боловч төрийн цагдаа нь дүр эсгэсэн байдлаар сонгуулийг дуусгаж нэг талд үйлчиллээ.

Ард иргэд хоногийн хоол, бэлэн мөнгө, халамж, хэсгийн ахлагч, хороон дарга, ядуугийн зовлонд ялагдлаа. Ард түмнээ ядуу байлгаж, сонгуулиар дахин дахин санал авах нь эрх баригч намд ашигтай гэдэг нь нотлогдлоо.

АН-ын хөгшин гишүүд залуучуудынхаа өмнө орж, унаж бүдэрч байна. ХҮН эрх баригч намын эсрэг биш, АН-ын эсрэг байсаар байна. Өрсөлдөгч сөрөг хүчинтэйгээ тэмцэхээ болих хэрэгтэй.

Сонгууль гэдэг үнэхээр луйвар болсныг ард түмэн харлаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх цаг нь болсон гэлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Залуу
2 долоо хоногийн өмнө
192.82.80.107

Ойчсон бөхөд шалтаг мундахгүй гэгч болж бна уу даа

Иргэн
2 долоо хоногийн өмнө
66.181.161.105

Мажеро Гантулга гэж нөхөрийг хэн ч танихгүй ш дээ хог гэж зүүнбаянгийн зүйлэг залуу

Zochin
1 долоо хоногийн өмнө
66.181.161.81

Nutag muulaad bgaarai gulug min

Зочин
1 долоо хоногийн өмнө
64.119.27.135

Ойчсон бөхөд шалтаг их л байгаа байх. Намайг хүмүүс хир таних вэ. Би улс орондоо ямар хэрэгтэй зүйл хийсэн билээ гэх мэтээр өөртөа дүгнэлт хий. Бусдыг хардаад үр дүнд хүрэхгүй. Тэгээд ч Шинэ намын нэр түмэнд танигдаагүй.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.