СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадад нүүрсний үнэ огцом өсч, эрчим хүчний хомстолтой тэмцэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын нүүрсний хэрэглээний 1/4-ийг дангаараа бүрдүүлдэг умард нутгийн Шанси мужид ойрын өдрүүдэд үер бууж, хоёр сая орчим иргэн орон гэрээ орхиод байгаа юм. Үерийн улмаас нүүрсний 60 гаруй уурхайг хаасантай холбоотойгоор нүүрсний үнэ огцом өсөхийн зэрэгцээ эрчим хүчний хомстол улам хүндэрч байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Нөгөө талаар шинжээчид Хятадад үүсээд байгаа эрчим хүчний хомстол дэлхийн эрчим хүчний хэрэглээний сүлжээнд аюул занал учруулж болзошгүй хэмээн сэрэмжилж байгаа юм.
.

Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан нэг метр тн нүүрсний үнэ даваа гарагийн байдлаар 12 хувиар өсч, 1,408 юань буюу 219 ам.доллар болжээ. Энэ жилийн дүр зургийг бүхэлд нь аваад үзвэл нүүрсний үнэ БНХАУ-ын зах зээл дээр хоёр дахин нэмэгдсэн байна. Нүүрс нь Хятадад дулаан түгээх, эрчим хүчний эх үүсвэр болох, ган төмөр боловсруулах гол эх сурвалж юм. Нийт эрчим хүчний хэрэглээний 60 хувийг нүүрсээр олборлодог байна.

Намар, өвлийн хүйтэн өдрүүд айсуй үед эрх баригчид эрчим хүчний хомстолыг арилгахын тулд нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нүүрсээр галладаг эрчим хүчний станцуудыг урьд өмнөхөөсөө илүү их эрчим хүч ялгаруулахыг шаардаж байгаа юм. Х. Тиймээс эрх баригчид эд ачааллын үед гэрэл цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүйд хүрсэн. Үүний улмаас зарим үйлдвэрийн үйл ажиллагаа тасалдахад хүрч, улмаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн юм.

Хятадын Үндэсний эрчим хүчний агентлагийн мэдээллээр өнгөрсөн зун бусад жилүүдтэй харьцуулахад халуун болж өнгөрчээ.

Засгийн газар эрчим хүч, нүүрсний хомстолыг арилгахын тулд улсын хоёр дахь том нүүрс үйлдвэрлэгч ӨМӨЗО-д хандсан. . Энэ нь сар бүр үйлдвэрлэдэг нүүрсний хэмжээг 30 хувиар нэмэгдүүлнэ гэсэн үг юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.