СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-11

Ялалт ямар үнээр ирсэн бэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

УИХ-ын сонгуулийн 18, 28-р тойргийн нөхөн сонгууль өчигдөр Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт нэгэн зэрэг болсон. Хэдийгээр сонгуулийн ирц дээрх тойргуудын алинд нь ч хүрээгүй хэдий ч МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ц.Идэрбат, Э.Батшугар нар бусад өрсөлдөгчдийгөө үнэмлэхүй олон саналаар ялах нь нэгэнт тодорхой боллоо.

Сонгуулийн болгоны өмнө болон дараа иргэд олон нийтийн дунд “ялалт ямар үнээр ирсэн бол? гэх асуулт урган гардаг. Харин энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ц.Идэрбат, Э.Батшугар нар өөрөөсөө нэг ч төгрөг гаргахгүйгээр өрсөлдөж, өргөн түмнийхээ өгсөн хандив дэмжлэгийг ч үрж зарцуулж чадахгүй байсаар сонгуулиа дуусгасан гэх “үнэмшил төрөхгүй” тайлангаа Үндэсний аудитын газарт ирүүлснийг та бүхэндээ хүргэе.

УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт “ялалт байгуулагч” Ц.Идэрбат

МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Ц.Идэрбат энэ удаагийн сонгуульд өөрөөсөө нэг ч төгрөгийн зардал гаргаагүйг нэн түрүүнд хэлэх нь зүйтэй. Түүнд ялалтын амжилтыг хүсэн ерөөж, 78 иргэн, нэг хуулийн этгээдээс нийт 248,230,400 төгрөгийн хандив өргөсөн байх бөгөөд тэрбээр сонгуулийн сурталчилгааны нийт хугацаанд ердөө 196,840,000 төгрөгийг нь л зарцуулж амжжээ.

Харин үрж зарцуулж чадаагүй, магадгүй амжаагүй 51,390,400 төгрөгийг улсын орлого болгон тушаасан гэх тайлангаа ҮАГ-т ирүүлсэн байгааг та бүхэн харна уу.

УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт “ялалт байгуулагч” Э.Батшугар

УИХ-ын сонгуульд өмнө нь хоёронтоо нэр дэвшин өрсөлдөж, хоёуланд нь өвдөг шороодоод байсан Э.Батшугар энэ удаад үнэмлэхүй ялалт байгуулав. Түүнтэй нэг тойрогт нэр дэвшин өрсөлдсөн бусад 13 хүний саналыг нэмээд байхад л Э.Батшугарын дангаараа авсан саналын тоог давж гарсангүй.

Хамгийн хачирхалтай нь энэхүү "гайхамшигт" ялалт Э.Батшугарт сохор зоосны зардалгүй ирсэн нь үнэхээр гайхалтай. Э.Батшугарыг их хурлын гишүүн болоорой хэмээн долоон хуулийн этгээд, 53 иргэнээс 350,500,000 төгрөгийг хандив болгон өргөжээ.

Гэвч Э.Батшугар тэр их мөнгийг мөн л үрж дуусгаж чадсангүй. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн гудамж хорооллуудыг өөрийнхөө зураг бүхий хулдаасан самбараар нүд эрээлжилтэл чимж, гоёсон атлаа энэ бүх хэвлэлдээ ердөө 2,640,000 төгрөгийн л төлбөр төлжээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.34

za zla

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.