СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-11

🔴 LIVE: УИХ-аар "Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг тусгай дэглэмтэй бүсэд тарьж ургуулах" хуулийг хэлэлцэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-аар хэлэлцэх гэж буй хэд хэдэн хуулийн төслийг эсэргүүцэж "Төлсөн авснаа нийтэл" /ТАН эвсэл/-ээс мэдээлэл хийлээ.

"Ангир нүдэн мөндөөхэй" ТББ-ын тэргүүн Цэрэнханд: "Цар тахлын үеийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх хууль"-ийг бид бүхэлд нь эсэргүүцэж байна. Яагаад гэвэл уг хуулийн 2.3-т "Энэ хуулийн заалт бусад хуультай зөрчилдвөл энэ хуулийг ашиглана" гэж заажээ. Уул уурхайн ямарваа нэг компанийн хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгахдаа орон нутгийн иргэдийн санал асуулгыг шаардахгүй гэж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа. Хайгуул, олборлолт явуулж байгаа бүх ААНБ ямар ч хууль зөрчсөн байсан, хариуцлага алдсан байсан энэ хуулиар зохицуулах юм байна. Уг хууль 2024-12-31 хүртэл үйлчлэх аж. 

Мөн хуулийн 27.1.1-р заалтад Тусгай хамгаалалттай газар нутагт болон хил орчмын нутаг дэвсгэрт ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагааг УИХ дэмжинэ гэсэн заалтыг мөн эсэргүүцэж байна. Монгол Улсад засаг захиргаа, орон нутгийн иргэд байхгүй юм шиг аашилж байна. Одоогийн компаниуд байгаль орчин, хүн ардад ямар хохирол учруулж байгаа билээ. Хяналт тавьж чадахгүй байж нэмээд хяналтгүй үйл ажиллагаа явуулах гэж байгаа нь онцгой анхаарал татаж байна. 

"Их баян хишиг" ТББ-ын тэргүүн Бор: Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар Уул уурхайн сайдын томилсон 5 хүнтэй ажлын хэсэг олгох юм байна. Хэрэв хяналтгүй шахамаар ингэж зөвшөөрөл олговол дэмжсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. 

Өнөөдөр манай улсад ашиглалтын 1733, хайгуулын  920 зөвшөөрөл байна. Гадаадын хөрөнгө оруулалттай 24 орны 395 компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Мөн хамтарсан хөрөнгө оруулалттай гадны 20 орны 141 лиценз бий. Хөрөнгө оруулалт нэртэй ч манай улсад орж ирэхгүй байна гэж эдгээр иргэд үзэж байгаа аж

"Захиргааны шинэ санаачилга" ТББ-ын тэргүүн Цэрэнпүрэв: Эдийн засгийг сэргээхийн тулд уг хуулийн төслийн 13.5-р заалтад "Эмийн найрлагад ордог мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг зөвхөн экспортлох зорилгоор тусгай дэглэмтэй бүсэд тарьж ургуулна" гэж заажээ. Энэ нь хар тамхи, мансууруулах бодисыг үйлдвэрлэх, тариалан эрхлэх зөвшөөрөл олгох юм байна. Үүнийг эсэргүүцэж байна, үр дүнг хэн хариуцах вэ?

Мөн "Хурдан морины бооцоот уралдаан, тааварт бооцоот тоглоом эрхлэх үйл ажиллагааг дэмжинэ" гэжээ. Хэн хяналт тавих юм бэ. Зөвшөөрлийг Хууль зүйн яам олгоно гэжээ. 

"Халх гол, буйр нуурыг хамгаалах хөдөлгөөн"-ий төлөөлөл Ганцогт: Манай улсын төсвийн 30-аад хувийг үр дүнгүй зарцуулсан гэсэн судалгааны байгууллагын дүгнэлт гарсан байна лээ. Эмзэг эдийн засагтай манай улсад хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэх, тусгай зөвшөөрлийг замбараагүй олгох гэж байгаа эсэргүүцэж байгаа шүү. 

Мэдээлэл өгсөн иргэд "Цар тахлын үеийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх хууль"-ийг хэлэлцэхдээ иргэдийн саналыг тусгахыг Засгийн газар, УИХ-аас шаардаж буй аж. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.