СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-11

🔴 LIVE: Барилгын компаниуд НӨАТ, НДШ-ийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлөхийг шаардав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа 21 аймаг, есөн дүүргийн барилгын компаниудын нэгдлээс тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Барилгын компаниудын нэгдлийн төлөөлөл "Цар тахлын үнийн өсөлттэй холбоотойгоор улсын хэмжээнд 400 гаруй объектын барилгын ажил цаашид үргэлжлэх боломжгүй, зогсох эрсдэлд ороод байна. Улмаар 200 гаруй компани, 5,000 хүний ажлын байр, 50 мянган хүний амьжиргаа хүнд байдалд ороход туллаа.

Тиймээс барилгын компаниудын нэгдлээс Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд нарт хугацаатай шаардлага хүргүүлж байна" гэв.

Тэдний Шаардлагад:

  • Цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор улс аймгийн онцгой комиссын шийдвэрээр хатуу хөл хорио удаа дараа тогтоосноор барилга угсралтын ажлын эхлэх дуусах хугацаа 84 хоног хойшлогдсон
  • Хил гаалийн асуудлаас үүдэн барилгын материалын үнэ 2-4 дахин нэмэгдсэн
  • Он дамжин хэрэгжиж буй барилга байгууламжийн төсөвт өртөгт 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн БХБЯ-ны сайдын 217-р тушаалаар батлагдсан “Барилгын ажилтны тарифт цалингийн жишиг”-ийг үндэслэн ажиллах хүчний зардал нэмэгдсэнийг нөхөж тооцоогүй /цалин 2 дахин өссөн/

Дээр дурдсан хүчин зүйлсийн нөлөөгөөр он дамжин хийгдэх бүтээн байгуулалтууд санхүүгийн болон цаг хугацааны хүндрэлд орж барилгын ажлууд хэвийн үргэлжлэх боломжгүй болсон.

Энэ нөхцөл байдлыг Төг засаг дүгнэж, үнийг зөрүүг 2022 оны Төсвийн тухай хуульд тооцож тусгаагүй байгаа нь барилга угсралтын компаниудыг шууд эрсдэлд оруулж, цаашид дампуурах нөхцөл үүсэж байна.

  • Үнийн бодит өсөлтийн индексийг тооцож, төсвийн зөрүүг 2022 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд тусгах, Төрийн болон, ТББ, ААН-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг яаралтай байгуулах,
  • 2020 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулийн төсөлд шинээр баригдахаар тусгагдсан барилга байгууламжийн төсөл арга хэмжээг дараа онуудын улсын төсөвт үе шаттайгаар тусгахаар хойшлуулах, 2021 оноос өмнөх барилгын ажлуудад үнийн өсөлтийн зөрүүг тооцож 2022 оны төсөвт суулгах
  • Өмнөх онуудын төсөвт тусгагдсан улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлуудын санхүүжилтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө хариуцлагын гэрээ, хэлцлийн үндсэн дээр барилгын гүйцэтгэгчид олгох асуудлыг яаралтай шийдвэрлэх,
  • Одоо үргэлжилж байгаа гэрээт ажлуудын гүйцэтгэлийн болон чанарын баталгааг цуцалж гүйцэтгэгчид олгох
  • Цар тахлын нөхцөлийн үед НӨАТ, НДШ-ийн өр төлбөрийг нэг удаа чөлөөлж дэмжлэг үзүүлэх шаардлагыг хүргүүллээ.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.