СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-10-08

Г.Тэлмүүн: Казино байгуулах, ан амьтан агнах тусгай зөвшөөрлийг нэмж татвар бүрдүүлнэ гэдэг үндэслэлгүй мэдээлэл

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд шинээр татвар үүсгэхгүй, татвар нэмэхгүй байхаар тусгасан.

Сангийн яамнаас Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төсөл санаачилж, уг төсөлдөө "казино шинээр байгуулах, ан амьтан агнах тусгай зөвшөөрлийг нэмэх зэргээр татварын нэмэлт орлого олно" гэх мэдээлэл гарсан. Тэгвэл уг мэдээлэлд Сангийн яамнаас тайлбар өгчээ.

Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн:

-Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн төслөө УИХ-д өргөн мэдүүлээд байна. Өргөн мэдүүлсэн төсөлд 2022 онд энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 3.1 их наяд төгрөгөөр орлого нэмэгдэж, нийт 16.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцож төсвийн төслөө боловсруулсан.

Үүнээс татварын байгууллага 7.6 их наяд, гаалийн байгууллага 4.2 их наяд, нийгмийн даатгалын байгууллага 2.3 их наяд төгрөгийг тус тус төвлөрүүлнэ. Нийт орлогын дийлэнх нь орлогын татвар, НӨАТ, ашигт малтмалын нөөц ашигласан татвараас бүрддэг. 

Ирэх онд Засгийн газраас төрийн өмчит компанийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлогын шинэчлэлийг тус тус хэрэгжүүлнэ.

Хоёрдугаарт, гадаад худалдааг хөнгөвчлөн эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх цаг, зардлыг бууруулах, хил гаалийн үйлчилгээг цахим ил тод, үр ашигтай болгох ажлыг хэрэгжүүлнэ.
Гуравдугаарт, татварын шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Татварын бүх төрлийн үйлчилгээг цахимжуулан хялбаршуулж, хүний оролцоог бууруулах, бүртгэлийг сайжруулж татварын суурийг өргөжүүлэх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмийг хэрэгжүүлж татварын орлогыг хамгаалах ажлыг үргэлжлүүлнэ.

Нийгмийн сүлжээгээр ирэх 2022 оны төсөвт казино шинээр байгуулах, ан амьтан барих тусгай зөвшөөрлийг нэмэх гэх зэргээр татварын нэмэлт орлого олох гэж байна гэх үндэслэлгүй мэдээлэл гарч байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.