СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЖДҮХС-гийн захирал асан Б.Баттүвшин нарын гэм буруутай, эсэхийг хэзээ дэнслэх бол

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, төрийн өмчит “Мон-Атом” компанийн захирал зэрэг албан тушаал хашиж асан Р.Бадамдамдингийн хүү, АН-ыг засгийн эрх барьж байх жилүүдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан Б.Баттүвшин нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаажээ.

Харин уг шийдвэрийг нь хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэн давж заалдсан байна. 

Б.Баттүвшин нь дээрх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа . Ингэхдээ зээл авах шаардлага хангахгүй байхад 2014 оны аравдугаар сард “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлж, “Монгол фермер” төслийг хэрэгжүүлэхээр дээрх мөнгийг “Голомт” банкны дансанд нь шилжүүлэн өгчээ. Улмаар уг зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байсан гэнэ. Тодруулбал, Б.Баттүвшин аавынхаа эзэмшлийн “Эрдэнэбулган” гэх ХХК-ийн ажилтан Х.Түмэнгийн нэр дээр “Онгиболд” компаниас мөнгийг нь шилжүүлэн авсан аж.

Уг мөнгөөрөө Сүхбаатар дүүргийн I хорооны нутагт барьж буй барилгын 11 дүгээр давхарт 1.1тэрбум гаруй төгрөгөөр 386.3 ам метр талбай авсан нь хууль сахиулагчдын явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд тогтоогдсон байна. 
Харин үлдсэн мөнгөнөөс гэж мөрдөгч, прокурорууд дүгнэсэн гэнэ. Тиймээс НПГ-аас Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт Эрүүгийн хуулийн 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн”, мөн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.178.31

Ингэж төрөөс мөнгө хулгаилдаг нөхөдииг хуулиин дагуу хатуу шиитгэж төлүүлж төр ард иргэдиин татвариин мөнгө шүү дээ булаигаа дэлэгсэн хулгаичууд яасан их шунал вэ ичмээр дээ хүн юм бол аав ээж нь ямар хүн бдаг бол

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.