СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүх Д.Монголхүүг нэн даруй суллахыг прокурорт даалгав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас Д.Монголхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал ирүүлснийг хянан хэлэлцлээ.

Шүүх яллагдагч Д.Монголхүү нь “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан...” гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Д.Монголхүүг нэн даруй суллахыг прокурорт даалгаж шийдвэрлэв.

Д.Монголхүү нь Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлснийхээ төлөө цагдаа нарт дайчлан баривчлагдсан бөгөөд түүнийг Эрүүгийн 23.1 буюу “Хууль сахиулагчийг эсэргүүцсэн” хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
192.82.89.130

Haha shaaj uguh yumaa

Баясгалан
3 жилийн өмнө
202.9.40.84

Монгол хүүг сулла.

Ulzi
3 жилийн өмнө
202.55.188.37

Монголхүү Чингисхаан шиг нэрээ сольсон юм уу жинхэнэ нэр нь Монголхүү юм уу

Өлзий
3 жилийн өмнө
202.55.188.37

Хорьж сүржигнэж байхаар зөрчлийн хуулиар хэд хоног баривчилгаанд явуулчихаач

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.