Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн байдлаар манай улс 6.4 сая тун вакцин татан аваад байгаа. Үүн дээр нэмээд АНУ-аас Монгол Улсад 1 сая тун вакцин тусламжаар өгөхөөр болсон.
Монгол Улсын вакцины нөөц хангалттай түвшинд хүрсэн. Тиймээс дархлаажуулалтын цэгүүдийг иргэдэд ойртуулах, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр дархлаажуулалт хийх нөхцөл бүрдүүлэхээр боллоо" гэв.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн түлшний хангамжтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Үүссэн асуудлыг шийдвэрлэх, байдлыг хэвийн горимд оруулах шаардлага байна. Салбар дундын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, би ахлахаар болж байна.
Бүрэлдэхүүнд холбогдох сайд, удирдлагууд оролцоно. Мөн шатахуун, халдварын тархалт гээд олон асуудал байна. Энэ нь улстөрийн хурцадмал үед бий болж байна.
Ковидын нөхцөл байдал монголд төдийгүй дэлхий нийтээрээ хүнд байна. ЭМЯ, УОК бүгд чадлаараа ажиллаж байна. Ковидын дараа эдийн засгийн том асуудал бий болно. Дэлхий нийтэд ковидын асуудлаас гадна их гүрнүүдийн ил далд тэмцэл дээд цэгтээ хүрч, энэ тэмцлийн хаялгад юмны үнэ нэмэгдэх процесс газар сайгүй явагдаж байна. АНУ-аас 2000 мянган орчим ам.доллараар ирдэг байсан ачааны тээврийн зардал 10-аад мянган ам.долларт хүртсэн. Урд хөршийн тээвэрлэлтийн зардал 2-3 дахин өссөн. Ерөнхий том зургаар нь харвал дэлхий дахинд ч ковидыг дагасан эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд байна. Үүний хаялга монголоор дайрч гарах дүр зураг харагдаж байна. Үүнийг даван гарах асуудал онцгой анхаарал татаж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх ажил хийгдэж байна.
-Сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдсан уу?
-Би түрүүн дэлхийн байдал сайнгүй байна гэж ярьсан даа. Шатахууны хомстолд оруулсан нь гадаад хүчин зүйлсээс шалтгаалж байгаа. Хариуцлагын асуудал ярьж байгаа. Яг сайд нарын түвшинд хариуцлагын асуудал ярьдаг хүн нь Ерөнхий сайд. Одоохондоо тийм асуудал яригдаагүй. Цаашид ажил сайжруулах арга хэмжээ авна. Миний хувьд улс төрд нэлээдгүй хэдэн жил боллоо. Ийм олон хямрал, хямрал гарч байгаагүй. 1990 оноос хойш 4 дэх хямрал болж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сайн дураараа Боловсрол, шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар ажлаа өгөөд байна. Тэрнээс биш бусад дарга нар ажлаа өгсөн зүйл байхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)