Хаан банкин дахь дансанд байршуулсан 50 хүртэлх сая төгрөгөө алдаж, хохирсон иргэд Хаан банкны төв салбарын үүдэнд цуглан мэдээлэл хийлээ.
Хаан банкны хохирогч Н.Айлтгүй:
Миний Хаан банкин дахь данснаас 2020 оны аравдугаар сард 20 сая төгрөг шөнө дунд хоёр удаагийн гүйлгээгээр алдагдсан. Надаас хулгайлсан тэрхүү мөнгийг Учрал гэх иргэний дансаар дамжуулан авсан байсан. Уг дансыг нь битүүмжилж, шалгаж өгөөч ээ гээд байхад тус банк ямар ч арга хэмжээ аваагүй. Ингээд цагдаад гомдол гаргаж явсаар байтал 2020 оны арваннэгдүгээр сард улс орон хатуу хөл хорионд шилжсэн. 20 сая төгрөгөө алдсанаас хойш бүтэн нэг жил хоёр сар өнгөрөөд байхад мөнгөө олж авч чадахгүй хохирч байна. Миний мөнгийг авсан хүн нь Дархан-Уул аймагт оршин суух хаягтай, цахим гэмт хэргийг удаа дараа үйлдэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан Шинэхүү, Аригун нар болох нь тогтоогдсон байхад тэр хүнийг олж илрүүлээгүй.
Сүүлд асуудлыг хөөцөлдөөд яваад байсан чинь дээрх хүмүүсийн цагдаа нар илрүүлж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангид хорьсон байгаа гэж хэлсэн.
Миний мөнгийг бусдад алдсан Хаан банкны шат шатны хүмүүстэй уулзахад “Таны мөнгийг гаргах өгөхгүй. Боломжгүй” гэдэг хариуг өгсөн. Өчигдөр би LIVE телевизийг үзэж байгаад Хаан банкинд данстай маш олон иргэд 45 хүртэлх сая төгрөгөө данснаасаа алдаж байсныг мэдсэн. Монгол Улсын иргэдийн 90 гаруй хувь нь Хаан банкинд данстай гэсэн. Гэтэл хэдэн арваараа, хэдэн зуугаараа харилцагч нарынх нь данснаас мөнгө алдагдчихаад байхад Хаан банкныхан бид мэдэхгүй, бид төлөхгүй ээ гэж хэлээд зогсож байгаад харамсаж байна.
Хаан банкны хохирогч нарын өмгөөлөгч Ц.Монгол:
Монголын бүх иргэд банкинд данстай. Хаан банкинд хадгалуулж байсан мөнгөө 200 гаруй иргэн алдаж хохирсон байна. Уг нь хууль журмынхаа дагуу ярибал Хаан банк эхний ээлжид хохирогч нарынхаа дансан дахь мөнгийг хүүгийнх нь хамт шууд барагдуулах ёстой. 20 сая төгрөгөө жилийн өмнө алдчихаад өнөөдөр эргүүлэн авч чадахгүй байгаа нь байж болшгүй асуудал. Банк нэгдүгээрт гэрээний үүргээ биелүүлээгүй, хоёрдугаарт цахим данснуудын аюулгүй байдлыг хангаагүйнхээ хариуцлагыг үүрэх ёстой.
Хаан банкны хохирогч:
Би хоёр жилийн өмнө Хаан банкин дахь данснаасаа 2020 оны аравдугаар сарын 09-ний өдөр 7 сая төгрөгөө алдсан. Ингээд өчигдөр Хаан банкны удирдлагуудтай уулзахад “Бид таны мөнгийг төлөхгүй” гэж хэлсэн. Би тэр мөнгийг гэртээ хадгалж байгаад алдаагүй. Харин Хаан банкны данснаасаа алдсан. Бидний мөнгийг хакердаж авсан хүмүүс нь Шинэхүү, Аригун гэдэг хүмүүс юм билээ. Хаан банк бидний мөнгийг алдчихсан мөртлөө нэг удаа бидэнд рүү залгаж, уучлалт гуйгаагүй. Нэг удаа ингэж байна, тэгж байна гэж хэлдэггүй.
Хаан банкны хохирогч:
Би Хаан банкин дахь данснаасаа 2,800,000 төгрөгөө алдсан. Тэгээд удирдлагуудтай нь уулзаад мөнгөө авъя гэхэд “таны хохирлыг бусад харилцагчдын мөнгөнөөс төлөх боломжгүй” гэж хэлсэн. Миний мөнгийг авсан хүний данс, нэр, хаяг бүх зүйл нь тодорхой байхад цагдаа очиж барьж саатуулахгүй байгаад гомдолтой байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Mungunii mashinaas mungu iheer gargadagiig zogsooh heregtei! Baruun Evropiin ornuudad mungunii mashinaas 500 eurog l ugdug yum bilee.Hervee bankaas ih hemjeenii mungu avah bol mashinaas bish banknii mungu olgogchoos avah estoi.
Тийм шүү
Яг үнэн
Bank ogoh yostoishd
дандаа интернэт банкруу 1-2 удаагийн нэвтрэх оролдлого хийнэ. залгаад асуух гэхээр 1800-1917 дугаарын утсаа авдаггүй. арай дэндүү энэ банканд баталгаа алга.
Дарханд тийм аймаар хүний мөнгө хакерддаг нөхдүүд байдаг юм байхдаа.
.
Тэнэгээсээ болж мөнгөө алдчихаад банк төлөх ёстой гэнэ үү?
Uursduu huwiin medeellee sain nuutslaldaa. Yunii tuld nuuts ug nuuts kod gj bdgiin. Hawi oiriin hamag livenii door l utas registriin dugaaraa bicheed l delguuriin hudaldagchid kartiin pin kodoo heleed bhaar yaj nuuts bhiin.