Авто замд урсгал сөрснөөс үүдэн зам тээврийн осол гарч, нэг хүн амиа алджээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зунжин” зуслан явах чиглэлийн автозамын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг урьд шөнө 01:35 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 01:56 цагт очиход иргэн Ч “Бенз-E280” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад урсгал сөрж, иргэн М-ийн жолоодож явсан “Ар экс-450” загварын суудлын автомашиныг мөргөсөн байсан бөгөөд уг автомашинд зорчиж явсан иргэн Ц /22 настай, эрэгтэй/-т эмнэлгийн анхны тусламж үзүүлэн нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгчээ. Мөн “Бенз-E280” загварын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсан жолооч Ч /22 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргажээ.
Эх сурвалж: ОБЕГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иш хөвгүүд минь архи ууж жолоо барихаа л больчих.Өөрийн өрөөлийн амийг хөнөөх гэмтээх аюултай .ум ма ни бад мэ хум
хайран сайхан нас архинаас болж
Arhichin ni uhej ashgui
харин тийм.
Баян айлын эрх, тэнэг нь дэндсэн банди. Үхэх мөрөөрөө үхэхгүй, хүнд гай болно.
Нэг муу согтуу орк үхэж.
Төр чи согтуу жолоочид авах арга хэмжээгээ чангатгахгүй юмуу.