БНХАУ-ын Үндэсний баярын өдөр энэ жил аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд тохиож байна. Дээрх өдрүүдэд урд хөрш хилээ хаана. Үүнтэй холбогдуулан манай улстай хиллэдэг бүх боомт долоо хоног түр ажиллахгүй.
Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу үндэсний томоохон баярын өдрүүдээр БНХАУ хилээ хаадаг. Үүнд дараах өдрүүд хамаарна.
-Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр);
-Хаврын баяр (билгийн тооллын шинийн 1-3 буюу 2 дугаар сарын 12-14-ний өдрүүд)
-Ханш нээх баяр (4 дүгээр сарын 4-ны өдөр)
-Олон улсын хөдөлмөрчдийн баяр (5 дугаар сарын 1, 2, 3-ны өдөр)
-Луут завины баяр (6 дугаар сарын 14-ний өдөр)
-Намрын дунд сарын баяр (9 дүгээр сарын 21-ний өдөр)
-Үндэсний баярын өдөр (10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.