“LIVETV HD” телевиз болон “Монсудар” хэвлэлийн газраас хамтран дэлхийн сонгодог болон сонгомол уран зохиол, туурвилуудаар номын тухай хэлэлцүүлгийг бэлтгэн цувралаар хүргэж буй билээ.
“Уншигч” нэвтрүүлгийн тав дахь дугаартаа бид ХБНГУ-ын орчин үеийн зохиолч Томас Меллегийн “Нуруун дээрх ертөнц” номын тухай хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг номын хэлэлцүүлэгт зочноор “Монсудар” хэвлэлийн газрын орчуулагч, редактор Б.Ундрах, Б.Одончимэг нар оролцож “Нуруун дээрх ертөнц” номыг задлан ярьсан нь уншигч, үзэгч та бүхэнд таалагдана хэмээн найдаж байна.
ХБНГУ-ын зохиолч Томас Меллегийн хувьд “хоёр туйлт эмгэг” хэмээх сэтгэцийн өвчнөөр олон жил шаналсан нэгэн бөгөөд уг өвчнөөр өвдөж байсан үеийнхээ санаа бодол, өвчний түүхийг нэгд нэгэнгүй дүрсэлж, намтарчилсан байдлаар бичсэн нь Герман Улсыг донсолгосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.