Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Б.Жавхлан: Өнөөдөр улсын нэгдсэн төсвийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Маргааш 08:00 цагт 2020 оны Төсвийг дэлгэрэнгүйгээр мэдээлнэ.
Ирэх оны төсвийн онцлог нь цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулах зорилготой. Ирэх онд хөгжлийн төсөв хийж байна.
Ирэх оны эдийн засгаас бүх нийтээрээ тэлэлтэй жилийг хүлээж байна. Найман чиглэлээр төсвийн шинэчлэлийн зорилт тавьж байна.
Бидний гол эрдэс баялгуудын үнэ сайн байгаа ч нүүрсний экспорт муу байна. Харин ирэх жил хамгийн боломжит дээд хэмжээгээр экспортлохыг зорьж байна" гэв.
Хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлогын хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сонголттойгоор өгнө. 100 мянган төгрөг хүртэл авч хэрэглэж болно эсвэл хувааж хуримтлуулж болно. Хадгаламжийн даатгалын корпорацад бүрэн даатгагдаж хамгаалагдсан байх болно.
2021 оны долдугаар сараас 50 хувь нь хадгаламж руу шууд шилжиж үлдсэн хувийг сонголттой олгоно.
Халамжийн хэт хавтгайруулах нь эдийн засагт сөрөг талтай тул ийм өөрчлөлтийг шат дараатай хийж эхэлж байна. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зориулж ЗТХС-ын багцыг долоо дахин, Эрчим хүчний сайдын багцыг 4 дахин нэмж буй.
Ирэх онд тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхгүй. Халамжийн давхардлыг арилгана. Коронавирусийн эсрэг санхүүжилтэд 250 тэрбумыг нэмж тусгасан. Эрүүл мэндийн салбарт 1.5 их наядыг тусгадаг, үүн дээр нэмж 250 тэрбумыг тусгасан гэсэн үг.
Төрийн өмчит 108 компани байна. Эдгээр компаниудын үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Энэ жил дээрх төрийн өмчит газрууд 180 тэрбумыг төвлөрүүлсэн бол ирэх онд 480 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгасан.
Ирэх онд шинээр эхлэх 1084 төслийн их наяд гаруй, өмнөх оны мөн их наядын хөрөнгө оруулалт хийнэ. Нийт 2.4 их наядын хөрөнгө оруулалт хийнэ. Ихэнх нь дэд бүтэц рүү чиглэсэн хөрөнгө оруулалт байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тавин хувьг хадгалжмур