СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Нямбаатар: С.Зориг агсантай холбоотой гурван хэрэг мөрдөгдөж байгаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг мөн ажлаа тайлагнажээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хуулиудад мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулна. Тухайлбал, шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг 10-р сард батлуулна. Энэ хуулинд эрэн сурвалжлах сэтгүүлзүйтэй холбоотой бүлэг орж байгаа.

Мөн бид төрийн үйл ажиллагааг хэрхэн бууруулах вэ, бүтэц орон тоог хэрхэн бууруулах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. 10-р сарын 1-ээс эхлээд сум, орон нутгийн иргэд газрын гэрчилгээгээ цахимаар авах боломжтой болсон. Egazargov.mn хаягаар ороод авах боломжтой.

  • Жил бүр үнэгүй олгогдох 0.07 га газар цахимд ил болж, иргэд хүсэлтээ гаргадаг болно.
  • 0.07 гагаас бусад бүх газрыг цахимаар дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ.
  • Мөн төр өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх газраа өөртөө олгоно.

Энэ мэтчилэн цахим худалдан авалт, цахим олголтыг эрчимжүүлнэ. . 7-р сараас хойш нийт 700 гаруй дуудлага мэдээлэл ирсэн. Үүнийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Төрийн байгууллагаас олгодог бүх зөвшөөрлүүдийг цахимжуулж, хүний оролцоог багасгаснаар авлига буурна гэж тооцоолж байна.

-Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын хэрэг юу болсон бэ?

- С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүнд ял оноогоод байсан. Ялтнуудын өмгөөлөгчдөөс эрүүдэн шүүсэн гэх гомдол гарч, гомдлын дагуу шалгаад эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон тул өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Үүний дагуу тухайн хүмүүс эрх чөлөөтэй байгаа. Мөрдөн байцаалтын шатанд хэд хэдэн хэрэг явж байна. Захиалагчтай холбоотой, Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хэргүүд мөрдөн байцаалтад байна.

Тагнуулын ерөнхий газрын дэргэд байгуулсан ажлын хэсэг уг ажлыг хэргийг гардан зохион байгуулж байна. С.Зориг агсантай холбоотой гурван хэрэг Тагнуулын ерөнхий газар дээр мөрдөгдөж байна.

Оюу-Толгойн ажлын хэсэг долоо хоног бүр хэлэлцэж буй. Энэ хэлэлцээр урт хугацаанд явагдана. Үүнтэй холбоотой арбитрын маргаан Лондонгийн арбитрын шүүхэд бий. Монголын улсыг хариуцагчаар татсан. Хариуцагчаар Рио Тинтог татан оруулах хурал удахгүй болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.89.63

Захиалагчийг нь Мэнгэт аль дээр хэлсэн санагдахым. Ортойл бх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.