СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-09-29

🔴 LIVE: Л.Энх-Амгалан: Хүрээлэн, их дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ удаагийн хурлаар Шинжлэх Ухаан, Технологийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолыг баталжээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт хийсэн шинэчлэлүүд санхүү, засаглал, хүний нөөцийн асуудлаас шалтгаалан тодорхойгүй байсан. Шинжлэх ухааны санхүүжилт тодорхойгүй явж ирсэн. Үүнийг ил тод нээлттэй болгох шаардлага үүссэн.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухаан технологийн сангаас нийт 150 орчим тэрбум төгрөгөөр 4000 орчим судалгаа хийсэн байдаг. Гэвч эдгээрийн хэд нь бодитоор шийдэл болсон нь мэдэгдэхгүй байна.

Энэ санд жил бүр 10-12 тэрбум төгрөгийн бүх судалгаанд жигд буюу нэг судалгаанд 20 сая төгрөгийг зарцуулдаг. Гэвч нэг судалгаанд 20 сая төгрөг хүрдэггүй. Энэ нь цаашид бодит байдал дээр буухгүй байх шалтгаан болж байна.

Манай улс 300 гаруй лаборатортой. . Зарим лабораторийг шалгаж үзэхэд улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан 5 сая ам.долларын өртөгтэй лаборатори ажиллахгүй, тоосонд дарагдсан ий харамсалтай дүр зураг байна. Иймд цаашид салбар дундын лабораторуудыг хөгжүүлэх зарчим байна гэж харж байгаа.

Өнөөдрийн хурлаар хүрээлэн их, дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байна. Ингэснээр цаашид эдгээр газруудыг хувийн хэрэгцээнд алдахгүй нөхцөл бүрдэж байна.

Төр өөрөө судалгаа шинжилгээнд 20 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг. Харамсалтай уг судалгаа, шинжилгээний зардлууд хүрээлэнгүүд дээр хийгддэггүй дунд “тендерийн ченжүүд” авч хийдэг буруу тогтолцоо байсан. Цаашдаа төр өөрөө эрдэм шинжилгээний судалгаанд зарцуулж байгаа энэ санхүүжилтийг хүрээлэнгүүд дээр хийгдэх тогтолцоо руу шилжинэ. Судалгааны үндсэн чиглэлээ тодорхойлж, санхүүжилт олгоно. Цаашдаа үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, залуу эрдэмтэдээ боловсролын сангийн зээлээр сургах өөрчлөлтүүдийг хийж байна.

2015 онд гарсан Засгийн газрын шийдвэр байдаг. Шинжлэх ухааны салбарынхан “Засгийн газрын хар шийдвэр” гэж ярьдаг. Өнөөдрийн Засгийн хуралдаанаар улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй байгаа хэд хэдэн хүрээлэнгүүдийг сэргээх шийдвэр гарсан.

  • Дулааны техник, технологи, экологийн хүрээлэн
  • Тархи, сэтгэл судлалын хүрээлэн
  • Ой мод, сургалт судалгааны хүрээлэнгүүдийг шинээр байгуулахаар болжээ. 
Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.