СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-29

🔴 LIVE: Б.Зоригоо: Торгуулийн 50 хувиа цахим банк, ГЭРЭГЭ апп ашиглан төлөх боломжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон тогтоол гарсан.

Уг хуулиар 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 цагаас энэ оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хууль заасан зөрчил үйлдсэн зөрчлийг өршөөх тухай. “Хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Зөрчлийн_тухай 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан билээ.

Улмаар. Хугацаандаа амжих гэсэн иргэд торгуулиа төлөхөөр нэг цэгийн үйлчилгээнд урт дараалал үүсгэх, цаашлаад сайт гацах асуудлаар болж иргэдэд чирэгдэл учирч буй тухай цахим ертөнцөөр хөвөрч буй. Бид уг асуудлаар ТЦА-ны УСХ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоогоос тодрууллаа. Тэрбээр “Аравдугаар сарын 1-нээс өмнө төлөгдөх торгуульд. Жолооч нар үүнийг сайн мэдэхгүйгээс үл ойлголцол гараад байгаа. Мөн торгуулийг заавал урт дараалал үүсгэж, биеэр төлөх бус бүхий л төлбөрийн хэрэгсэл, сайтаар дамжуулан төлөх боломжтой” гэв.

1. https://smartcar.mn/#/home, www.torguuli.police.gov.mn , https://www1.e-mongolia.mn/home цахим хуудаснаас өөрийн тээврийн хэрэгслийн
болон жолоочийн үнэмлэхийн дугаарыг ашиглан торгуулийн мэдээлэл лавлан https://smartcar.mn/#/home хуудаст хандаж цахимаар,
2. Бүх төрлийн арилжааны цахим банкаар,
3. Гар утаснаас ГЭРЭГЭ АПП ашиглан цахимаар төлөх боломжтой. Мөн өөрт ойрхон байрлалтай арилжааны банк, Гэрэгэ Киоск-д өөрийн биеэр очиж төлөх боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.79

2017 оны 6 сарын 30-наас өмнөх торгуулийг яах ёстой вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.