СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-09-29

🔴 LIVE: МУИС-ийн оюутны дотуур байранд халдвар их гарч байгаа тул оюутнуудыг нүүлгэн шилжүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Монгол улсын их сургуулийн оюутны дотуур байранд коронавирусийн халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан зарим оюутныг дотуур байрнаас гаргах арга хэмжээ авч эхлээд байна. Тэгвэл төлбөрөө төлөөд, тохижоод байсан оюутнуудад тохиолдож буй хүндрэл бэрхшээлийн талаар бид сурвалжиллаа.

МУИС-ийн 3-р курсийн оюутан А.Уранчимэг: "Хичээл сургууль танхимаар орж эхлэх үед халдварын тохиолдол нэмэгдэх нь тодорхой байсан. Бид дотуур байрандаа төлбөрөө төлөөд, өрөөгөө тохижуулаад байж байтал Фэйсбүүк групп дээр "Та нарыг нүүлгэн шилжүүлнэ" гэсэн пост хийсний дараа бид нарыг МУИС-ийн 5 дугаар дотуур байрнаас 2 дугаар дотуур байр луу шууд нүүлгэсэн. Үүнд ямар нэгэн албаны шийдвэр гэсэн бичиг огт байгаагүй. Энэ нь оюутнуудад хүрэлцээ маш муу, амьдрах орчин тааруу байна. Тухайн шийдвэрийг бидэнд урьдчилан мэдэгдэлгүй шууд нүүлгэн шилжүүлсэн ба бид урьдчилж мэдэгдэн, дээрээс ирсэн тушаалыг танилцуулахыг шаардахад "Тэр цаас та нарт ямар шаардлагатай юм бэ?" гэж хэлээд, харуулаагүй. Бидний гол тавиад байгаа шаардлага нь үүнтэй адил үйлдлийг урьдчилан мэдээлэлдэг байх,тухайн шийдвэртэй холбоотой зохицуулалтыг хийдэг байх, оюутны байрны ажилтнууд харилцааны соёлтой байгаасай гэж хүсэж байна" гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.