Ардчилсан нам эвлэлдэн нэгдэж буйгаа зарлан, Эв нэгдлийн их хурлаа арваннэгдүгээр сарын 5-нд хийх болсноо зарлав.
Монголын улс төрийн хоёр дахь том нам, ардчиллыг бэлгэ тэмдгээ болгосон Ардчилсан нам эвлэлдэн нэгдэх болсонд хэн хүнгүй олзуурхаж байгаа нь лавтай. Хоёронтоо бие даан эрх барьж байсан намын лидерүүдийн зодоон үүгээр дуусгавар боллоо хэмээн хэн хүнгүй найдлага тавин харж байгаа нь лавтай.
Гэвч...
Хотын мээр асан Э.Бат-Үүл өчигдөр нэг сонин мэдэгдэл хийчихлээ. “Ц.Элбэгдорж оо, Х.Баттулга аа, Н.Алтанхуяг аа, С.Эрдэнэ ээ, Р.Гончигдорж оо намдаа ирээч гэж урьж байна” гэж. Энэ юу гэсэн үг вэ?
Ардчилсан намыг хуваасан нь дээрх хүмүүс. О.Цогтгэрэлийн ард Х.Баттулга, С.Эрдэнийн ард Ц.Элбэгдорж байсан нь улам бүр тодорхой болоод байгаа. Энэ хүмүүс яагаад “эвлэлдэн нэгдсэн” гэх Ардчилсан намын хоёр ч үйл явдал дээр ирэхгүй/байхгүй байна вэ?
Эх сурвалжийн авсан мэдээллээр Ардчилсан нам эвлэлдэн нэгдсэн бус, зөвхөн нөхөн сонгуульд эвлэлдэн оролцохоор тогтжээ. Э.Бат-Үүлийн санал санаачилга ч үүнд хүчтэй нөлөөлсөн гэх.
Ардчилсан намын албан ёсны /УБЕГ, СЕХ-ны албан ёсоор баталснаар/ тамга, тэмдэг С.Эрдэнэд хадгалагдаж буй. С.Эрдэнэ М.Тулгатыг “нэр заасан” ч Монгол улсын Дээд шүүх түүнийг Ардчилсан намын даргаар бүртгээгүй байгаа. О.Цогтгэрэлийн АН-ынхан өөрсдийгөө хүчин төгөлдөр бус гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа тул энэ удаагийн нөхөн сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлээгүй.
Товчхондоо, АН элэг бүтэн болох эсэх нь С.Эрдэнэ, түүний ард байгаа Ц.Элбэгдорж нараас хамаарна. Цаашилбал, Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр найрамдахгүйгээр АН элэг бүтэн болохгүй гэдэг. Энэ нь ч үнэний ортой.
Тэгэхээр Ардчилсан намын энэ удаагийн эв нэгдэл нь элсэн дээр байшин барьсантай адил болж таараад байгаа юм. Энэ нь АН-ын их хурал болоо ч уу, үгүй ч үү, М.Тулгат, О.Цогтгэрэл нарын нэг нь АН-ын дарга болоо ч уу, үгүй ч үү, С.Эрдэнэ тамгаа өгөө ч үү, үгүй ч үү, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар найрамдаа ч уу, үгүй ч үү л гэсэн үг л дээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Lalruud negdej haragdaach
Lalruud negdej haragdaach
Эрдэнэ үүл тулгат эд нэг л тал. Намаа авирагчид. Одоо ардчилсан нам байхгүй!
АН үүрд үгүй болсоон
Уогтгэрэл,Туваан, бол бпян даргын заавараар баталгаатпй тамга пвах арга яг Энхбаярын аргаар ,Цоггэрэл их хурал хийг дарга дахин сонгоно гн энэ бол ойлгомтой тэдгий бууны нохойд орж санал егге тэгээд заль Батуулийг дэмжин хурал
Huuramch tamgatai erdeneegiin togloomiin byleg etheed AH iig tuluuluh gej baigyieee.Ynen ii tuluu negsen Cogtgetel dargatai nam l Ard Nam mun shyydee.tulgat gedeg nuhur erdeneegiu huuramch luivraas zailaachee.ardchilaliin tuluu gesen shudarga olon tymen erdeneeg zailaach gej hysej baina.
Хорон санаат БАХ мэлхий С.Эрдэнэ, ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ..., хуурамч КУКЛА Тулгат нар нүднээс далд ОРООГҮЙ цагт АН өөд нар харахгүй... Юу үнэн энэ үнэн билээ... О.Цогтгэрэл цаасан санал асуултаар дийлэнх олонхийн санал авсан АН-ын дарга билээ..