Монгол улсын шүүхээс "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаад 6.2 жил, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноосон. Тэдэнд оноосон энэхүү ял нь захиалгаар хийгдсэн хэмээн Г.Амарсайхан ийн ярьж байна.
Г.Амарсайхан:
-"Зөв амьдрах ухаан" ТББ 16 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Манай байгуулга нь гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэн нийгэмд эзлэх байр суурийг нь дээшлүүлэх, гэр бүлээр нь эргэн нэгтгэх зорилготой. Манай байгууллагад 0-76 насны 130 гаруй иргэн байсан.
Халиун гэх эмэгтэй 2017 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр төрөх эмнэлэгт төрсөн боловч орох орон байхгүй байсан тул байгууллагадаа байлгасан. Энэ эмэгтэй нь хоёр жилийн турш манайд амьдарсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хүүхдээ хаяж яваад, 2020 оны нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө хүүхэдтэйгээ уулзъя гээд ирсэн. Бид нартай муудалцсан.
Гэтэл дараа нь манай гэрт үүрийн 04 цагийн үед 20 гаруй цагдаа хашаа давж орж ирсэн. Бид цагдаа нартай муудалцсан. Тухайн явдлаас долоо хоногийн дараа миний нөхөр Г.Загдааг ЦЕГ-ын хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат дуудахад нь очиход "Цагдаагийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй" гэсэн гомдол гаргасан. Үүнээс хойш бид нарын хэргийг Халиун гэх эмэгтэйг оролцуулан шалгаж эхэлсэн.
Халиун гэх эмэгтэй худал мэдүүлэг өгч эхэлсэн. “Загдаа, Амарсайхан хоёр нь эрүүл хүмүүсийг эрүүл мэндийг байгууллагатай хуйвалдан F71 буюу сэтгэцийн эмгэгтэй гэж групп тогтоолгож мөнгө завшдаг” гэх мэтчилэн худал мэдүүлэг өгч эхэлсэн. Мөн 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Х.Оюунцэцэг, Хандсүрэн, Уянга, Халиун, Сандагдорж нар "Загдаа хүчирхийлэл үйлдсэн" гэсэн утга бүхий хэвлэлийн бага хурал хийсэн. Халиун “Загдаа намайг удаа дараа хүчиндсэн” гэх мэтчилэн олон худал мэдүүлэг өгснөөс нэг нь ч нотлогдоогүй.
Бид 16 жилийн турш энэ хүмүүсийг өөрсдийн мөнгө хөрөнгөөр харж хандаж ирсэн. 2016 онд АССЕМ-ийн чуулган болох үед нуух зорилгоор 60 гаруй орон гэргүй иргэдийг НЦГ, НЗДТГ хамтран манайд баривчлан авчирч байсан. Энэ үед тухайн 60 иргэний хоол хүнс ахуйн зардлыг өгөхөөр гэрээ байгуулан ажилласан боловч дөрвөн сар хэрэгжсэний дараа санхүүжилт нь зогссон. Үүнийг эргүүлэн олгох, эсвэл тухайн хүмүүсээ эргүүлэн ав гэдэг асуудлаас болж бид цагдаагийн байгууллагатай дахин зөрчилдөж эхэлсэн.
Ингэж бид цагдаагийн байгууллагын заналтанд орж энэ нь улам гүнзгийрсээр хилсээр хэрэг тохсон гэж үзэж байна. Мөн, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн захиасаар бидэнд хэрэг тохсон гэж боддог. Учир нь бидэнд өгсөн ялтай холбоотой нэг ч нотлох баримт олдоогүй байгаа юм гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Халиун гэгч нь угаасаал худ янханл баышдээ . Яагаад хамт хүчиндсэн гэх 2 нийгмийн ажилтан нь ял авдаггүй бнаа. Хүчиндүүлж байхдаа бичлэг хийхээр тавидл таашаал аваад байсийн бишүү кк
Худлаа юманд юу гэж ял оноохов дээ. Хэрвээ тэгсэн бол бөөн юм болох байлгүй.
Irsen taarsan bolgoniig haraaj zuheed ih l tom bsn daa. Awah estoi ylaa awsan ym baigaa bizdee.
Хүрэлсүхийн хийсэн хэрэг гэж үзэж бна цалингийн авж идэж байж эд юу хийсийн бэ энэ 2-р хөгшинөөс долоон дор өөрсдөө хар ичж малуудаа
Zagdaa bol shine tsagiin helmwgdegch shuu ter huchingiin hereg ni yaj batlagdaad baigaan uriin shingen ni odoo hurtel utreend ni baij baiv uu kamer harj baihad bavaj baiv uu hindlungii gerchiin hajuud hubaa hubaa geed avaad haytsiin muu haliun gedeg ongon ohin bgaad zagdaa zad avsniig manai shuuh yaj medeed bnaa ene bol zugeer l hurungu mungu bulaaldsan elbegdorj hurtsiin gar hul bolson gulugnuudiin eeljit hongil uur yu ch bish hentiin gantulga bas yag ene zamaar yvsan bid iim l shuuhtei tuundee itgej yvdag huvigui ard tumen shuudee