СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-27

0.07 га газрын зөвшөөрлийг он дуустал олгохгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй гэлээ.

Учир нь газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлнэ. Мөн Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулахын сацуу . Улаанбаатар хотын  өмнө тулгамдаж буй олон асуудлын эх үндэс нь замбараагүй газар олголт байсны дээр цаашид хотын хөгжлийг тодорхойлоход ч газар олголт онцгой нөлөөтэйг тодотгосон юм.

Түүнчлэн нийслэлчүүдийн ая тухтай амьдралын эх булаг нь ногоон байгууламж тул нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна гэдгээ мэдэгдлээ. Хөгжингүй орны хотуудад нэг иргэнд 24 ам метр ногоон байгууламж ногддог байтал манай хотын нэг иргэнд 5-6 ам метр ногоон байгууламж байгаа нь чамлалттай гэдгийг Хотын дарга тодотгов. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан нэг тэрбум мод тарих уриалгыг дэмжиж, нийслэлийн иргэн бүр, айл өрх болгон мод тарьж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, талбай байгуулахыг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.