Европын зөвлөл гар утас болоод жижиг цахилгаан хэрэглэлүүдийг цэнэглэдэг холбогчийн хог хаягдлыг багасгахын тулд зөвхөн нэг төрлийн цэнэглэгч хошуу ашиглах шийдвэрийг гаргажээ. Европын холбооны орнуудад байгаа бол зөвхөн USB Type C төрлийн цэнэглэгчээр гар утас, таблет бусад хэрэгслүүдээ цэнэглэх стандартыг боловсруулсан байна.
Энэ нь Apple компанийн үйлдвэрлэдэг гар утас, iPad-уудад тохирохгүй бөгөөд инновацад сөргөөр нөлөөлсөн үйлдэл боллоо хэмээн анхааруулжээ. Тус компанийн бүтээгдэхүүнүүд бүгд Lightning холбогчоор цэнэглэгддэг тул зөвхөн нэг стандартыг барих нь Европын төдийгүй дэлхийн хэрэглэгчдэд таагүй шийдвэр хэмээн буруутгаж байна. Гэхдээ шинээр гарч буй iPad болон MacBook-т USB C оролт нэмжээ.
Харин USB C стандартын цэнэглэгчээр Samsung, Huawei зэрэг компаниудын үйлдвэрлэдэг бүх төрлийн Android үйлдлийн системтэй гар утас зэргийг цэнэглэдэг.
2018 онд Европын холбооны орнуудад зарагдсан гар утасны тэн хагас нь USB B холбогчтой байсан бөгөөд 29 хувь нь USB C, 21 хувь нь Lightning холбогчтой байжээ. Шинэ стандарт мөрдөгдөх болсноор USB B болон Lightning оролттой цахилгаан хэрэгслүүд халагдаж эхлэх юм.
Холбооны эрх баригчид нэг стандартай холбогч, цэнэглэгч ашиглах кампанит ажлыг 10 жилийн турш үргэлжлүүлсэн. Судалгаагаар жил бүр 11,000 тн гаруй хог хаягдал хэрэглэгдэхээ больсон, гээсэн цэнэглэгчээс бүрддэг байна. Энэ жил Европын орнуудад 420 сая гар утас зарагдсан бөгөөд нэг хүн дунджаар гурван цэнэглэгчтэй байгаагаас хоёрыг нь тогтмол хэрэглэдэг гэсэн судалгаа хийжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.