Литва улсын Батлан хамгаалах яамнаас ард иргэддээ хандан БНХАУ-д үйлдвэрлэсэн гар утаснуудаа бүгдийг нь хаяж, дахин хятад утас худалдаж авахгүй байхыг анхаарууллаа.
Тус улсын Үндэсний цахим аюулгүй байдлын төвөөс Хятадад үйлдвэрлэсэн 5G сүлжээ бүхий гар утаснуудыг шалгахад Шиаомигийн утаснаас хяналтын программ, Хуавейн утаснаас аюулгүй байдлын алдаа илэрсэн байна. Хуавей компанийн зүгээс хэрэглэгчийн мэдээллийг гадагш гаргаагүй гэж мэдэгдсэн бол Шиаоми компани хяналтын төхөөрөмж суулгаагүй гэсэн хариу өгчээ.
Гэсэн ч Литва улсын Батлан хамгаалахын дэд сайд Маргирис Абукевисиус Хятадын гар утаснуудад итгэж болохгүй хэмээн сэрэмжлүүлсэн байна.
Шиаомигийн Mi 10T 5G гар утасны программ хангамжаас “Түвдийг чөлөөл”, “Тайваний тусгаар тогтнол удаан оршиг”, “ардчилсан хөдөлгөөн” зэрэг үгнүүдийг илрүүлэх үйлдэл олдсон байна. Хэдийгээр Европын мэргэжилтнүүд үүнийг зогсоох боломжтой ч алсын зайнаас удирдаж байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хогийн хятад
Шаадымбээ. Эх сурвалжаа малаа.
bbc geed bichsen bn malaa
Цахим технологи өндөр хөгжсөн улсууд халдлагаас хамгаалах өөрийн гэсэн систем үүсгэхээр ажиллаж амжилтад хүрч байна. Бид ч үүнийг бодох хэрэгтэй. Гадны бэлэн деталь элементүүдийг авчирч угсрахдаа энэ мэтээр нарийвчлан хянах ажиллагаа илүүдэхгүй.
Аймаарын тээ
Энэ хятад улсаас гарахгүй юм гэж алгаа муухай бодлоготой улс юмаа болгоомж илүүдэхгүйл байх нээх ойр байх хэрэггүйл болов уу даа
Manaid G mobile gj saihan tagnah tuhuurumjuud bga daa. Ter mi giin utasni tagandag, ayulgui baidal n bhgu bolson utas bituu bga
Unun bh magdlaltai hujaa ger ahuin tsahilgaan heregseluudded mikro chib suulgasan bsniig orosuud sanuulj anhaaruilsan bichileg ywaad bsan