УИХ дахь АН-аас Засгийн газарт үүсээд байгаа нөхцөл байдлыг нэн даруй шийдвэрлэхийг шаардлаа. Хэрвээ энэ шаардлагын дагуу 10 дугаар сарын 1-н гэхэд шийдвэрлэхгүй бол "Одоо боллоо..." бүх нийтийг уриалсан цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулна гэдгээ АН-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдэгдсэн юм.
Тэрбээр Сүхбаатарын талбай дээр очиж цуглаан хийх болсон талаараа тайлбартай самбар үзүүлэв.
-Ковидын хулга
-Шатахууны хомстол
-Авлига
-2 жил танхимгүй хичээл зэрэг асуудалд эрх баригч нам сайн ажлаагүйгээс болж, өнөөдөр ард иргэд хохирч байна гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ одоо өөрөө архи уугаад яваад бдаг нөхөр биз дэ өөрсдөө төр барьж байхдаа ду.хийсэн билээ бас л баахан өр тависан биз дэ бүгд ижил нэг тэрэгний дугуйнууд
Төр засгийн зүгээс ковидын аюулыг аль болох бага хохиролтой даван туулах,эдийн засгаа уналтаас гаргах,иргэдийн амьдралыг хэвийн байдалд оруулах талаар улсын сангаа хоослон байж бүх боломжоо дайчлан ажиллаж байна.Ийм хүнд үед төрийн эсрэг элдэв хурал цуглаан зохион байгуулж,нийгмийг эмх цэгц,дэг журамгүй,самуун замбараагүй байдалд уриалаад өдөөгөөд хэрэггүй.АН-ын нөхөд улс орныг сүйрүүлэх,эдийн засгийг унагах,улсын данс улайлгах,өр зээлэнд оруулах,иргэдийг үндсэдээ хорлохыг олон жил харлаа даа.