УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуул гэсэн шаардлагыг тавилаа.
Монгол Улсын нийгэм- эдийн засаг, эрүүл мэндийн байдал хүндэрч байна. Нефтийн бүтээгдэхүүний хомстол үүсээд удаж байхад Засгийн газар яаралтай хариу арга хэмжээ авсангүй.
Нүүрсний экспорт зогсож, АИ-92 шатахуун тасарч байхад эсрэг арга хэмжээ авч, хоёр хөрштэй асуудлыг ярилцаж эртнээс зохицуулаагүй цаг алдсан МАН-ын Засгийн газар хариуцлага хүлээх хэрэгтэй. Өнөөдөр яаралтай УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, асуудлыг шийдэх ёстой гэж тус бүлэг мэдэгдэж байна.
Коронавирусийн халдвар нэмэгдэж байхад Засгийн газар өөрөө гудамжинд шоу хийж, халдварын үед Ковид-ийн эсрэг хуулийг баримтлан бүх эрх мэдлийг гартаа авсан ч МАН-ын Засгийн газар ажлаа хийсэнгүй. Тиймээс хариуцлага тооцох ёстой болж байна. Аравдугаар сарын 1-нд “Одоо боллоо” гэдэг уриан дор эсэргүүцэл өрнүүлж, жагсаал хийнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ajlaa hiij bgaa humuusig buu turhiraad baigaachdee