СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-09-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 4 тэрбум 772 сая төгрөгийг сонгуульд зарцуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Төрийн аудитын байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж, дүгнэлтийг олон нийтэд мэдээллэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас Ухнаагийн Хүрэлсүх, Ардчилсан намаас Содномзундуйн Эрдэнэ, “Зөв хүн Электорат” эвсэл Дангаасүрэнгийн Энхбат нар нэр дэвшсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын , сонгуулийн үйл ажиллагааны зардалд 6 тэрбум 690.3 сая төгрөг зарцуулж, харилцах дансанд 229.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй, 283.4 сая төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр тайлагнасан байна.

Сонгуульд нэр дэвшигчдэд 29 хуулийн этгээд 184.4 сая төгрөг, 5,401 иргэн 5,400.9 сая төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өгсөн байна.

Тус сонгуульд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/20 дугаар тушаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8,103.9 сая төгрөгөөр тогтоосныг 3 нэр дэвшигч хэтрүүлээгүй аж.

Сонгуульд 2,956 иргэн 0-1.0 сая хүртэл дүнтэй нийт 581.2 сая, 2,444 иргэн 1.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 4,818.9 сая төгрөгийн мөнгөн хандивыг тус тус өгчээ.

Хуулийн этгээдээс 12 аж ахуйн нэгж, байгууллага 0-2.0 сая хүртэл дүнтэй нийт 5.4 сая, 17 аж ахуйн нэгж байгууллага 2.0 сая ба түүнээс дээш дүнтэй нийт 179.0 сая төгрөгийн мөнгөн хандивыг тус тус өгсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвслүүд зардлын тайлангаа аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан бөгөөд тайланг үнэн зөв, иж бүрэн илэрхийлсэн гэж дүгнэсэн байна. Төрийн аудитын байгууллага сонгуулийн зардлын тайланг хянахад хуулиар хориглосон 5.8 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд 1, сонгуульд оролцсон нам, эвслүүдэд 2, аудитын хуулийн этгээдэд 1 нийт 4 зөвлөмж өгсөн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

хүрэл
2 жилийн өмнө
59.153.113.113

Хэ хэ хээ ерөнхийлөгчийн сонгуулийн зардал 6.7 тэрбум төгрөгийн 5 тэрбум нь Хүрэлсүхийн зардал гэнэ дээ. Ёстой мөнгийг цацжээ

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.105

Хууль зөрчөөгүй юм байгаа биз дээ.Сонгуульд бүр ийм байдлаар явж, нам бүр мөнгө цацсаар 30 гаруй жил болж байгаа баах аа.АН бусдаас илүү мөнгө цацаж байсан үе зөндөө бий.Харин, иргэд төрийн эрхийг АН-д шийлжүүлэх нь улс орны эдийн засгийг унагаж, төрийн санг хоосолж,гадаадын дааж давшгүй өрөнд оруулж,иргэдийн амьдралын төвшин бусад бүх зүйлийг эрс дордуулж,эх орноо сүйрэлд оруулах аюултайг үнэн голоос хатуу ойлгож, иргэддээ ээлтэй зүүний хүчин, МАН-ыг дэмжиж илүү ханлив өгсөн байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.