Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
ЗГХМОНХГ-ын ажилтан О.Бямбагэрэл "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна. Хамгийн эхэнд Шадар сайд халдварын нөхцөл, авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс УОК, эрүүл мэндийн байгууллагууд болон бусад чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах чиглэл өгсөн. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд анхаарал хандуулахыг даалгалаа.
Ерөнхий сайд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээхийг үүрэг болгосон. Сүүлийн хэдэн өдөр ДЭМБ болон ЭМЯ-ны мэдээлэл зөрсөн. Энэ хоёр байгууллага уулзаад ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлсэн.
Түүнчлэн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт боомт дахь асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал, тус боомтод нэмэлтээр PCR төхөөрөмж бүхий лаборатори байгуулах бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Шатахууны хомстолтой холбоотой асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо" гэв.
Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шатахууны асуудлаа цэгцэлж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч чадалгүй иргэдийг хүнд байдалд оруулсан хүмүүст хатуу хариуцлага тооц хэмээн" дурджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Hurdan tsohitsuulahgvi bol boognrol hna bna kolonkod bna 92r nertei 80binziinee vntei zarj bna 95nertei 92r benziinee bas vntei ogj bna homsdliig dagaad vniin hoorogdol muu benzin vnetei shahaj bna ogj bga kolonkuudaas benziinii chanariig shalg bvgd a80benzin bgashv