СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-09-22

🔴 LIVE: АН-аас Ковидын тухай хуулиа цуцлахыг шаардлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зах зээлийн нөхцөл байдал ямар байна, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нэмэгдэж, шатахууны нөөцгүй болж хомстолд орлоо.

Ардын намынхан засаг барьж байгаа энэ үед хүйтэн хөндий, чулуу шиг нийгмийг бий болгосонд харамсалтай байна. АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир "АН Засгийн газраас болж нийгэмд бухимдал үүсгээд байгаа хоёр үйл явдлыг онцолж байна. Хэдхэн хоногийн өмнө Dijital nation гэж олныг хамарсан үйл ажиллагааг хийлээ. Ковидын үеийн хуулиар олон хүн цуглахыг хориглосон. Он дуустал уг хууль хэрэгжиж байгаа. Гэтэл Ерөнхий сайд нь олныг цуглуулсан. Ковид яаж хүндэрч нөхцөл байдал ямар байгааг мэднэ шүү дээ. Дельта вирус нийслэл болон орон нутгийг бүхэлд нь хамарлаа.

Эмнэлгийн ажилчид туйлдаж байна. Орны хүрэлцээ байхгүй байхад яагаад олныг хамарсан үйл ажиллагаа шоу зохион байгуулж юм бэ. Олон мянган хүний эрүүл мэндийн асуудлыг золиосолж байгаа учраас иргэд нэгдэж нийлж, тэмцэх хэрэгтэй.

Ковидыг тоохгүй байгаа юм бол ковидыг барьчихна гэж бодож байгаа бол хувийн хэвшлийн үйл ажиллагааг хэвийн явуул.. Засгийн газар ковидоор шоу хийж дууслаа" гэж онцоллоо.

Салбар яам болон холбогдох албаныхан хариуцлагагүй байдлаас болж шатахууны нөөц дуусч, хомстолд орлоо. Цаашид энэ байдал хүндэрнэ. Иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэнэ. Ийм учраас эрх баригч намынхныг ажлаа сайн зохион байгуулж чадахгүй байгаа учир ажлаа хийхийг сөрөг хүчин болон ард иргэд шаардах ёстой байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
103.212.116.192

AN-ajlaa hiij bgaa negnigee ajlig ni hiilgeech.Ta narin udirdsan jiluuded ard tumni amidral dandaa dordoj baisan shuudee.tuundee ehleed dugnelt hii

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.