СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УХШИГГ-ын дарга асан Б.Мягмар нар Дээд шүүхэд ханджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 жилийн өмнө

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар (УХШИГГ)-ын даргаар ажиллаж байсан Б.Мягмарыг 2019 оны есдүгээр сард хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн ч өнөөг хүртэл гэм буруутай, эсэхийг нь тогтоогоогүй байна.

Түүнийг эрх мэдлээ урвуулж Монгол, АНУ-ын хооронд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалаас удаа дараа хахууль авсан хэрэгт буруутгасан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалтай УХШИГГ-ын дарга Б.Мягмар найзыгаа гэрээ хийлгэсэн аж. Улмаар найз У.Энхболдынхоо дансаар нь хувь хүртдэг болохыг мөрдөгчид тогтоосон билээ.

Б.Мягмар дээрх газрын даргаар ажиллаж байхдаа гаалийн байцаагч нартаа “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн ачааг хурдан шалгаад саадгүй нэвтрүүл” гэсэн үүрэг чиглэл өгч үүнийхээ шагналд найзынхаа дансаар багагүй хэмжээний мөнгө авсан нь батлагдсан гэнэ. Тиймээс НПГ-аас Б.Мягмарт Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Харин “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг дээрх шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун хянан урьдчилсан хэлэлцүүлгийг хурлыг нь хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахаар шийдвэрлэсэн юм. Үүнийг нь НПГ-ын хяналтын прокурор эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд Б.Халиун шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаажээ.

Гэвч УХШИГГ-ын дарга асан Б.Мягмарын өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргачихаад буй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.