СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-09-21

Ж.Батзандан туйлаад, янгиа эвдэхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Иргэний хөдөлгөөний намыг үүсгэн байгуулагч, АН-ын гишүүн, улмаар Шинэ намын тэргүүн асан Ж.Батзандан Австраль дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх болж очсон ч Элчин сайдын албан тушаалыг өгсөнгүй хэмээн дахин цамнаж эхлэв.

Хоёр үг холбож, албан бичиг боловсруулах дөр суугаагүй нь тодорхой тэрээр Элчин сайдаас үүрэг даалгавар авч суугаагаа молигдуулсан хэмээн ухаарч, уурандаа “Монголыг аврах 18 хувьсгал” ном бичиж байгаа бололтой.

. Шинэ намын удирдах зөвлөлийн гишүүд ганц сайн хууртсандаа гутаад, одоо ам нээж ч чадахгүй байгаа.

Ер нь хуучин намын гологдол нөхдөөр дүүрсэн ШИНЭ нь тоглоомын нам байсан нь улам бүр тодорхой болсон. Тусгаар тогтнол, эв нэгдэл хэмээн тоглоомын намыг байгуулж байсан улсаас ШИНЭ намын үүх түүхийг сурах хэрэгтэй. .

Ж.Батзандан хувьсгал хийж чадах уу?

Ямаа туйлаад янгиа эвдэхгүй. Одоо түүнд хэн итгэх юм бэ? ШИНЭ намынхнаа молигдож, амаар нь шороо үмхүүлсэн. Иргэний хөдөлгөөний нам нь тарж бутраад, Э.Батбаяр нь ШЕЗ-ийг тэргүүлж, О.Магнай нар АН-ын дэд дарга болсон. Ардчилсан намынхан өөрсдийгөө яая гэж байгаа тул түүнийг дахин авч, намаа самруулахыг хүсэхгүй. Бэлтрэг тэжээж байснаа хожим ухаараад тархиа шааж байсан хүмүүс энэ удаад түүнд нүүр өгөхгүй нь тодорхой.

Тэгээд .

Номхон далайн усанд дөрвөн жил булхаад ирэхэд тэрээр сайн гэгч нь “хүмүүжээд”, сахилга бат суугаад ирсэн байх вий. Явуулсан улс нь ч үүнийг сайн тооцсон байгаа. ДТГ-т дээд алба хашиж явсан хүмүүсийн ир нь мохож, улс төрийн замнал нь гавихгүй болдог нь амьдралын нэг үнэн. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зоо
2 жилийн өмнө
202.9.40.167

Энэ шүлс үсэргэгч.өөр юу ч биш.

Иргэн
2 жилийн өмнө
150.129.140.18

Энэ хүнийг монгол төрөөс хол байлга

Зочин
2 жилийн өмнө
59.153.113.156

Энэ хэд нь самар ч дуусаж байхад чи ирж бүүр самралцаад яах вэ

зочин
2 жилийн өмнө
124.158.69.201

Тогтолцооны буруу байгааг их хожуу ойлгож дээ. одоо гадаадад доллараар цалинжаад гоё байна уу. Чи наанаа үүрд байхгүй Монгол ирэх нэг өдөр байгаа Чамд ардын жүжигчин цол тэмдэг олгоноо Их гарын сайхан муу хулгайч юмаа

Mongol
2 жилийн өмнө
46.135.30.67

Goe yanhan !!!!

Зочин
2 жилийн өмнө
66.181.186.123

Эсгий хийхэд нохой хэрэггүй, Улс төр хийхэд Батзандан хэрэггүй ээ гэж... Тараа таниулсан хог...

ЯгОнгон
2 жилийн өмнө
59.153.114.85

Попорсоор байгаад аж ахуйгаа орхигдууллаа гээд байсан. Элчингээр очоод сонгуулийн мөнгөө хийждээ яз нь.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.