СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-20

Халдвар авсан нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багц!

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байна.

-Харин ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-өөс ирүүлсэн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаарх гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байгаа ажээ. 

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/387/99 дугаартай тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад:

-Эмч 2 удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо /рапид тест/ хийх
- 2 удаагийн хамгаалах хэрэгсэл
-Өдөрт 2 удаа утсаар тандалт хийх, асуумж авах
- Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц
- ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.1

Za hudal bi tusaad 10sh vitamin C 8 shirheg D ogson tgeed emch.n zalgaagui shuu

Эмзүйч
2 жилийн өмнө
66.181.161.19

Өрх дээр ирсэн тушаал дээр тийм байхгүй бна лээ вит с д гэж харгадсанадаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.