СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-20

🔴 LIVE: "Энхсаран" сувиллаас шүгэл үлээсэн иргэн Д.Мөнхбат хоёр хэрэгт буруутгагдан, жил гаруй шүүгдэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Иргэн Д.Мөнхбат өнгөрсөн 2020 оны аравдугаар сард эх орондоо ирж, “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байх хугацаандаа Covid-19 халдвар авсан. Тэрбээр сувиллын бодит нөхцөлийг олон нийтэд дамжуулж, мэдээлсэн юм.

Гэвч түүнд хуулийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан юм. 

Ард иргэдийг төөрөгдүүлсэн гэдэг үндэслэлээр 4-14 сая төгрөгөөр торгох эсвэл 6-36 сараар хорих ялтай хэрэгт яллагдагчаар татсан. Одоо эрүүгийн хэрэг үргэлжилж байгаа, прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн.

Миний хувьд эх орондоо ирсэн хугацаанд цагдаагийн газар, эмнэлгээс огт салсангүй. Ажил хийх ямар ч боломж ч олдохгүй. Эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн дарамтад байлаа. Монголд хүний сэтгэл зүйн хохирол гэдгийг ерөөсөө авч хэлэлцдэггүй.

Анх цар тахал эхэлж байхад гадаадаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах байранд байлгаж, тэндээсээ гараад гэртээ 14 хоногийн тусгаарладаг байсан. Гэтэл . Ийм шийдвэр гаргаж болох байсан бол яагаад тухайн үед нь иргэдээс олон хоногийн тусгаарлалтын төлбөр авсан юм бэ.

Намайг 21 хоног тусгаарлалт дууссан байхад өрөөнөөс гарч лайв хийхэд яллагдагчаар татсан зүйл анги заалтыг хараарай. Дарга нарын зохион байгуулсан ажлыг хараарай...

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.49

urt hel huzuu oroonoo gej

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.3

Чи бол ороох хэл ч үгүй хүзүү ч үгүй

Зочин
2 жилийн өмнө
64.119.19.198

Халдвар алдсан Энхсаран гэдэг газрын хариуцлагагүй үйл ажиллагааг шүүгээгүй байж жирийн иргэдийг хохироодог төр засагтай, тэр Энхсарангийн удирдлага нь х/з сайд Нямбаатартай холбоотой гэсэн биз дээ. Энэ улсад шудрага ёс алгаа

Зочин
2 жилийн өмнө
98.222.153.209

Nyambuzariig Mongol turuus zailaach. Turiin ajild tentseh negch uzuulelt bhgui uhdel hulgaich

Зочин
2 жилийн өмнө
178.189.208.250

Энэ залуу үнэнийг хэлээд хэлмэгдэж байна одоо болиосой өөрсдийнхөө хийсэн булхайг жирийн нэгэн залуу руу чихээд хууль шүүхээр айлгаж далайлгахаа больж үз короно монголд дийлдэхээ байсан

Иргэн
2 жилийн өмнө
66.181.180.211

Хэлж ярих хүнгүй авлигал өгөх мөнгөгүй ядарсан муу иргэддээ арслан бар зовоож ханахгүй хууль шүүхийн нөхдүүд . Мөнгөтэй эрх мэдэлтэй бол гөлөг царайлсан хуультай улс Монгол. Наад залуугаа болон ядарсан иргэдээ зүгээр байлгаач луйварчид аа

Zochin
2 жилийн өмнө
192.82.75.17

Ene Nyambaatar yasan aihtar zuudag hun bee.iim hun huuliin baiguulgad ajillah ayultai shuu huurhii zaluug yahnav dee. Chinii huu chini yaj yavahiig chi medehgui shuu. NYAMBAATARAA arai joohon judagtai amidraarai ene buh hatuu zan chini ur udam deer chini tusdag yum shuu.naad muu zaluugaa sullaa. Gadnaas yadarch yavj irsen bas l uhaan suugaagui batsaan l bna shuu dee.joohon live ene ter hiij ongiroo l biz dee huurhii.odoo boliooo.oligtoi ar uvriin haalgtai hun bsan bol udiid hahuuli uguud garchihsan baigaa . Chi yadruu amitniig bitgii hatuurhaa......

эрдэнээ.с
2 жилийн өмнө
192.82.85.126

Өмнөөс нь өр шимширч бна. Шударга ёсны төлөө бүү бууж өгөөрэй.

зочин
2 жилийн өмнө
122.201.21.178

юманд учир бий. энэ залуу өөрөө буруутай. бидний зүтгэсэн хичээсэн бүхнийг устгаад хаясан. хариуцлага сэтгэл гэж бхгүй. энэ нөхөр өөрийгөө өмөөрөх эрхгүй. зөвшөөрөлгүй улаан бүсэд орсон гэдэг биз дээ. өөрийг чинь өвчин тараана гэж 21 хоног тусгаарласан харин өөрөө улаан бүсэд орж өвчин аваад тэрийгээ тараасан. үүнийгээ чи ойлгохгүй л байна уу. хэрвээ чи хариуцлагатай бсан бол бид дахиад сар ч жил ч тэсэх бсан ч юм бил үү. бүү цэцэрхэж өөрийгөө өрөвдүүлэхээр хэлмэгдэгч болж жүжиг тавь. бүгдийг тэнэг гэж бодохоо больж үз. манайх эхний арга хэмжээг сайн зөв авсан гэж боддог. маскаа зөв зүүж чадахгүй өнгө доторийг ч ялгахгүй хэсэг ухаан ухамсаргүй хүмүүс айхтар вирустэй нүүр тулсан. чихэнд нь ёнготол үглэж амьдралд нь хэвштэл ярьсан. араас нь хөөцөлдөж үйлээ үзсэн. өнөөдөр шоолуулж бгаа төрийнхөн хавьтагч тогтоож хөөцөлдөж дээлтэйгээ хатаж явсны буянд бид 10 сар өвчин алдалгүй амьдарсан. зунжин хөдөө гадаа нуур далайн эргээр гэр бүлээрээ зугаалж баярлаж амарсан. цаашид ч бас тэгж амьдрах жаахан ч гэсэн бололцоо байсныг чиний тавьтаргүй ухаангүй зан бхгүй болгосон. гийгүүлчихсэн юм шиг. харин уучлал гуйх ёстой хүн бол ЧИ. өвчин алдлаа гэхэд бид айсан,цочирдсон. гэхдээ чамайг хараагаагүй. эх орон гэр орноо санасан хүн аргагүй дээ гэж бодсон. одоо ч гэсэн чамайг буруутгаж шоронд ороосой торгууль төлөөсэй гэж бодоогүй. гэхдээ чиний юу ч ойлгохгүй тэнэг зан "буруутан" гэж хэлүүлж байгаа шүү. өвчин алдах бол цаг хугацааны асуудал байсныг бид бүгд ойлгож байсан байх. одоо замбараагаа алдаж гэдгийг ойлгож бгаа. төрөөс хүнээс бусдаас халамж анхаарал бурууг эрэлгүй хар толгойгоо хамгаалаад явцгаая даа. хэнийг ч буруутгаад хэрэггүй. өөртөө л эзэн байя. үр хүүхдээ хамгаалья. бас ч гэж маскаа зөв зүүдэг болсон шүү. мундаг.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.69

Урт хошуу хүзүү одооноос гэдэг энэ байхгүй юу

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.27

Монголыг сөнөөж байгаа хүмүүсийг нэг хэсэг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.