СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-20

“Уурхайчдын нэрэмжит талбай”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохионо. Үүнтэй холбоотойгоор уурхайчдын яруу алдрыг мөнхлөх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчныг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Уурхайчдын нэрэмжит талбай”-г бий болгохоор өнөөдөр шав тавилаа.

Шав тавих ёслолд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нар оролцсон юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилсан уг бүтээн байгуулалтад НЗДТГ бодлогын дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байна.

. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх хэсэг, дугуйн зам, явган хүний зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Тохижилт, ногоон байгууламжийн ажил ирэх оны наймдугаар сард дуусах юм.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойших 12 жилийн хугацаанд хамгийн том бүтээн байгуулалт, тохижилтыг хийхээр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхан санаачлаад байна. Өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын 30 гаруй төрийн болон төрийн бус байгууллага өөрсдийн нэрэмжит тохижилтын ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж байсан. Энэ дундаас хамгийн том хэмжээний цогц бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг уул уурхайн салбарынхан хийх гэж байгаагаараа онцлог юм” хэмээв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жилдээ давтагдсан тоогоор нэг сая гаруй иргэн ирж, амарч зугаалан, спортоор хичээллэдэг байна.  Түүнчлэн нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг чухал бүс юм.

“1922 онд Налайхын уурхайг ашиглалтад оруулснаар орчин цагийн уул уурхай үүссэн түүхтэй. Түүхт 100 жилийнхээ ойг тохиолдуулан уул уурхайн салбарт ажиллаж байсан ахмад уурхайчид, коронавируст цар тахлын хүнд нөхцөлд зогсох эрхгүй ажиллаж байгаа . Мэдээж нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх болно” хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал шав тавих ёслолын үеэр ярилаа.

Монгол Улсын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 онд 2.3 ам метр байсан бол 2020 онд 5.3  ам метр болгон нэмэгдүүлжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2024 он гэхэд найман ам метр болгохоор ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ярьж байв. Уг зорилтыг биелүүлэхэд “Уурхайчдын нэрэмжит талбай” тодорхой хувь нэмэр оруулна гэдгийг онцлоод, бусад байгууллага, аж ахуй нэгжийг нийслэлийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд энэ мэт  санаачилга гаргаасай хэмээн уриаллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ха хэ
3 жилийн өмнө
66.181.169.6

Байгаль орчинд халтай ухаж эвдэж сүйтгэдэг салбарыг Үндэсний цэцэрлэгт хүрээнд тулбайтай болгож алдаршуулах нь нийцэхгүй санаа байна. Тэрний оронд эгэл жирийн байгаль хамгаалагчдын дурсгалын талбай байгуулж өгвөл таарнь. Уул уурхайнхан өөрсдөө хөрөнгөө нийлүүлээд гэр хорооллын дундаас талбай олж худалдаж аваад тэрийгээ тохижуулаад өөрсдийн нэрэмжтит болгоод гэр хорооллын орчныг тохижуулж нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулсан дээр шүү. Бэлэн байгаа засаж тохижуулсан газрыг далд аргаар булааж авч байх нь уул уурхайн салбарт маш муухай байна шүү...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.