АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 сарын өмнө

Адуундаа явж байсан хилийн цэргийн алба хаагч автомашинд дайруулжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Хилийн цэргийн 88 жилийн ойн энэ өдөр үүргээ гүйцэтгэж байсан алба хаагч нь зам тээврийн осолд орж, үхэх сэхэхийн заагт байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь хилийн 0243 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч адуундаа явж байгаад автомашинд дайруулжээ. Түүнийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж эхэлсэн байна.

Зарим эх сурвалж осолд орсон байлдагчийг мотоциклтой явж байсан хэмээж буй бол нөгөө хэсэг нь морь унан адуугаа ойртуулахаар явсан хэмээв.

Хилийн цэргийн анги салбарт энэ он гарсаар иймэрхүү осол, хэрэг 11 удаа гарч, алба хаагчийнх нь амь, эрүүл мэнд хохирчээ. Үүнээс өмнөх жилүүдэд жилдээ 4-5 осол, хэрэг гарч байсантай харьцуулахад ихэд өссөн үзүүлэлт юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
66.181.188.62

Албаар дайрсан байх.Цэргийн амьд явах эрх алдагдсан яанадаа.

Зочин
1 сарын өмнө
66.181.181.14

Албаар дайрсан байж магадгүй

П.Өлзийхутга
1 сарын өмнө
103.229.123.247

Арай дээ үнэндээ хэлэх муу үг олдохгүй байна

Зочин
1 сарын өмнө
66.181.161.51

Ulsiin hil deer chini hen hamaagui holhij baidag bolson tsaguu nuguu shalgah zurvas horiotoi bus bhgui bolson uu

Зочин
1 сарын өмнө
202.126.90.49

Хэлэх үг алга тэр осолд орсон байлдагч эсэн мэнд байгаасай

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.