УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намаас УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшигч Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, 18 тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг өнөөдөр /2021.09.17/ хүлээн авч уулзаж, амжилт хүсчээ.
Уулзалтад Ц.Тувааны талын АН-ын дарга О.Цогтгэрэл, Ц.Туваан нарын гишүүд, С.Эрдэнийн талын АН-ын дарга М.Тулгат нар нэр дэвшигчдийн хамт очжээ.
Уулзалтын үеэр Бүлгийн дарга Д.Ганбат:
“Аравдугаар сарын 10-ны өдөр маш хариуцлагатай сонгууль болно. Энэхүү нөхөн сонгуульд 1990 оны Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, өдий хүртэл тууштай зүтгэж яваа хоёр эрхэм нэр дэвшин өрсөлдөж байгаад олзуурхаж байна. Улс орон нэг нам, нэг хэсэг хүний дарангуйлалд орохын сул талыг сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн үйл явдлууд тодхон харууллаа. Та бидний ардчиллын замаар замнасан 30 жилийн үр дүн талаар болох учиргүй. Үүнд бид өөрсдөдөө ч дүгнэлт хийх ёстой” гэжээ.
Түүнчлэн Бүлгийн гишүүд, нэр дэвшигч нар харилцан санал солилцож, энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгууль Ардчилсан намын хувьд эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нягтарч, эрх мэдэлтнүүдээс хариуцлага нэхсэн, улс орны хувьд үзэл санааны сонгууль болох ёстой гэдгийг онцолсон байна.
Уулзалтын дараа хамтдаа дурсгалын зураг татуулж, нэр дэвшигчдэд амжилт хүсэн Ардчилсан намын туган дээр гарын үсгээ зурцгааж, дэмжиж ажиллахаа илэрхийлж бэлэглэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Удирдах бүрэлдэхүүнээс өөрчлөөгүй байхад та нарыг хэн дэмжих юм бэ Удирдлагуудад чинь гишүүдийн үгээ сонсохоор болисон шүүдээ Ардчилалгүй болсон шүү
Хөлдүү төмснүүд
Энэ Тулгат даргын 2 талд байгаа нөхдүүд ямар соёлгүй гарууд вэ?
За хө..болждээ ингээд нэгдчихвэл сайн бна..Муусайн ядарсан гишүүд чинь бөөн баяр болно доо...
Амжилт хүсье
Пүрэвбаатар хэзээ ч ийм юм байж болохгүй ээ
2 tom hulgaichiig turd ilgeej tumen olonoo doromjildog gulugnuud shuu AN ergelt butsaltgui suirliin zamruugaa orloo ard tumen yagaad AN g songohgui baigaa gejdee MAN saindaa bish AN dandaa hulgaich darga nartai uchiraas ter odoo nudnii bulai bolj ylagdaad hurelsuhees l bolloo MAN l buruutai geed soliorood zogsoj bna manai hed harj l baigaarai ta nar
Ardchilliig ta nar muhuuj bna
Яг таарсан таар шуудайнууд.АН ын зартай хоёр гарамгай хулгайч луйвирчдыг яаж дэмжих юм бэ.
Үхсний нэгдэх тувааны анамаас хөөх болсон бллохоор нэгдсэн дүр үзүүлж бгаа үүл чи хэрэгтэн шүү чамаар дутахгүй
Алдсан алдаагаал битгий давтаарай хуулийн дор нэгдэж хувь улс төр гэж байдгүй юм гэж ухаарцгаасан бол сайн юм олныг дагуулж ирснийг бид мартах учиргүй юм шүү одоо залуусдаа итгэх болсон
Элбэгдоржтонгуйд АН-аа өөрсдөө СӨНӨӨСӨН. Одоо ардчилсан нам байхгүйтэй адил. Хичнээн их дэмжлээдээ эд нарыг, Зоригоо алж аваад мөнч дураараа дургисан даа.зарим нь эх орондоо ирэх нүүргүй гадаад оронд амь тээж яваа биздээ.
Албан ёсоор нэгдэж удирдлагаа сонгоогүй нөхцөлд сонгогчид дэмжих үү!!тэгээд ч Бат үүл Гарамгайбаатар нарыг !!!
Ashguidee Tulgataa Tsogtgerel jinhen darga shuu 40 garui myangan gishud sanalaa ugsun
Үнэхээрийн нэгдэж чадсан бол бид дэмжинэ , дараа нь энэээс болж ялагдсан тэрнээс болж ялагдсан гээд л бие биенээ хардаад л байх вий тэгвэл бүтэхгүй шүү дээ , за цаашлаад ухуулагч нараа зөв сонгоорой доо.