СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-17

Хөгжлийн банканд учирсан 200 гаруй тэрбум төгрөгийг прокурорын байгууллага нэхэмжилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Прокурорын байгууллага сүүлийн жилүүдэд төр, нийтийн эрх ашигт учирсан хохирлыг хууль зөрчигчдөөс гаргуулах чиглэлээр нэлээд ажил хийж байгаа.

Прокурорын тухай хуулийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно" гэж заасныг үндэслэн хууль хэрэгжүүлж буй билээ.

Монгол Улсын Хөгжлийн банк нь хуульд зааснаар үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой.

Тиймээс прокурор байгууллага иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, эсвэл тус банкныхантай хамтран шүүхэд хандаж, гуравдагч этгээдээр оролцож буй аж.

Тухайлбал, Хөгжлийн банкнаас "Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах" төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлаа санхүүжүүлэхээр "Кью эс си" компани 2014 оны арванхоёрдугаар сард зээлийн гэрээ байгуулсан аж. Улмаар жилийн дараа буюу

Гэвч "Кью эс си" компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсаар байжээ. Тиймээс прокурорын байгууллагынхан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж зээлдэгч компаниас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан юм байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцээд "Кью эс си" компаниас 158.5 тэрбум шахам төгрөг гаргуулж, Хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн гэнэ. Нэхэмжилсэн 200 тэрбум төгрөгөөс анхан шатны шүүх 41.6 тэрбумыг нь хэрэгсэхгүй болгосныг прокурорууд эс зөвшөөрч гомдол гаргаснаар

Гэвч прокурорын байгууллага эл компаниас 200 тэрбум гаруй төгрөгийг бүхэлд нь гаргуулах ёстой гэж үзэн Улсын дээд шүүхэд хандаад байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.