Энэ 9 дүгээр сарын 4-ний өдөр "SM medical" эрэгтэйчүүдийн эмнэлэгт хамрын таславчны муруй тэгшлүүлэх хагалгаа хийлгэсэн иргэн нас барсан хэрэг гарсан билээ. Энэ талаар хохирогчийн ар гэрийнхэн болон тус эмнэлгээс тодруулга хийлээ.
Хохирогч 39 настай О нь АНУ-д амьдардаг бөгөөд Монголоос гурван хүүхдээ авахаар ирээд, хамрын таславчны муруй тэгшлэх хагалгаанд орсон байна.
Хохирогчийн ах М.Баяраа: "9 дүгээр сарын 4-ний өдөр дүү маань хагалгаанд орохоор явсны дараа 13:25 минутын үед над руу тус эмнэлгээс залгаад "Дүүгийн чинь биеийн байдал муу, өндөр халуурч байна. Бид түргэн тусламж дуудсан. Нэгдүгээр эмнэлгийн түргэн тусламж аваад явсан. Та яаралтай очоорой" гэж хэлсэн. Намайг очих үед дүү маань ухаангүй байсан. Тэгээд ямар ч сэхэл авалгүй 19:00 цагийн үед нас барсан. Нас барсны дараа эмч дахин нэг хагалгаа буюу эрэгтэйчүүдийн хагалгаа мөн хийлгэсэн талаар нь хэлсэн. Хагалгааны үйл явц стандартын дагуу явагдсан эсэх тал дээр цагдаагийн байгууллагыг үнэн зөв шалгаж өгөхийг хүсэж байна" гэсэн юм.
Харин "SM medical" эмнэлгээс тодруулга авах гэсэн хэдий ч мэдээлэл өгөх түвшний албан тушаалтан байхгүй байна гэх үндэслэлээр бидэнд тайлбар өгсөнгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эмч нар маш хариуцлагагүй шүү бүр.тэр нүдний окулапластик гэж нэг хогын эмнэлэг бна бас