Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг өглөө.
Газрын албаны хүнд суртал, авилгатай холбоотой асуудлаар иргэдээс хамгийн олон гомдол, санал ирдэг. Энэ асуудалд онцгой анхаарч, газрын асуудлыг иргэдэд нээлттэй болгож, энэ оны аравдугаар сард багтаан цахим үйлчилгээнд шилжүүлэхийг даалгав. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цахимд шилжүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулга хийхээр боллоо.
Мөн Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв. Тус ажлын хэсгийг Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэл аманд байнга орж юм юм руу үсчисэн ийм сайдад ямар их хаоиуцлага үүрүүлнэ вэ чадах уу ээрч муураад л олигтой ч ярьж чадахгүй буурь суурьгшй хүн юм байна шүү дээ
Бүх хороо зөвлөл ажлын хэсгийг Х.Нямбаатар л ахлана өөр сайд үгүй гэнэ дээ