СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-09-15

🔴 LIVE: Б.Жавхлан: Ирэх онд хүүхдийн мөнгийг 100 биш 20 мянгаар олгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2022 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг танилцуулжээ. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулсан байна. 

-Жил бүрийн 9-р сарын 15-нд ирэх оны төсвийн төсөөллийг танилцуулдаг. 2021 оны хувьд эдийн засгийн унат ёроолдоо хүрнэ. Харин 2022 онд сэргэнэ эгсэн төсөөлөлд төсвөө төсөөлсөн. Ковидын дараах эдийн засгийн тэлэлтийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал бүр үр өгөөжтэй байх, хөрөнгө оруулалтууд нь эргээд эдийн засгаа дэмждэг байх бодлогыг дэвшүүлж байна.

Төсвийн байгууллагуудын бүтцийн өөрчлөлт үргэлжилнэ. Нийгмийн томоохон салбар болох соёл, урлаг, боловсролын салбаруудад өөрчлөт хийнэ.

198 мянган төрийн алба хаагч байна. Төрийн үйлчилгээг хувийн хэвшлээс худалдан авч болох үйл явц руу шилжинэ. Нэг үгээр төрийн бүтцийг цомхон болгоно.

-Уул уурхайгаас олох орлоггыг хэрхэн тооцсон бэ. Төсвийн алдагдлыг хэрхэн тооцоолсон бэ?

-2019 онд нүүрснйи экспорт хамгийн өндөр буюу 36 сая тонныг экспортолжээ. Энэ онд 30 агруй саяыг гаргахаар тооцоолсон ч он дуустал 16 сая тонн л гарахаар байна. Ирэх онд тодорхойгүй байна. Гэхдээ

Төмөр замаар явдаг төмрийн хүдэр, зэс гэх мэт бүтээгдэхүүнүүд бол энэ жил төсөөлснөөрөө явж байна. Ирэх жил 5-10 хувийн нэмэлт төлөвлөгөөтэй төсөвлөлөө.

Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байна. Ковид үргэлжилж байгаа учраас тэр салбарын урсгал зардал, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, мөнгөний асуудлыг нэгт тавьж байна. Харин бусад салбарын хөрөнгө оруулалтын зардлыг танана. Ирэх жил төрийн байгуулалтуудын байшин барилга, унаа машинд зардал тавихгүй байх тал дээр ажиллаж байна.

Гэхдээ эцсийн байдлаар 10-р сарын 1-нд Засгийн газарт төсвийн төсөөллөө өргөн барна. 11-р сарын 1 гэхэд хууль болж батлагдана. Шилжих хөрөнгө оруулалт, концессын хөрөнгө лоуулалтуудаа дуусгана. Харин тэвчиж болох хөрөнгө оруулалтуудыг танана.

-Халамжийн бодлогоо ирэх оны төсөвт хэрхэн уялдуулсан бэ?

- Мөн хүүхдийн мөнгийг ирэх жил 100 мянга биш 20 мянгаар нь төсөвлөсөн. Гэхдээ шууд бууруулах нь шок үүсгэх магадлалтай тул хуримтлалаар дамжуулж аажмаар шилжлүүлэх бодлого ярьж байна. Hэд хэдэн хувилбар, нөөц ярьж байна. Ирээдүйн өв санд хуримтлал бий болгох, шаардлагатай тохиолдолд мөнгөжүүлж авдаг байх чиглэл рүү явахаар төлөвлөж байна.

Хуримтлал руу шилжүүлбэл, 18-19 настай хүүхэд 20 сая төгрөгтэй болно. Хөрөнгө оруулагч иргэн болж нийгэмд гарах боломж бүрдэнэ.

-НӨАТ-ын татварыг нэмэгдүүлэх талаар?

-НӨАТ-ын татварын хувь маш бага олгодог орны тоонд манайх багтдаг. Буцаан олголт өгдөг 10 гаруйхан улсын нэг.

Ковидын үед НӨАТ-ын систем маш сайн хэрэгжиж байна. Энэ жил 30 хувиар нэмэгдсэн. 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжсэн нь мөн нөлөөлсөн.

НӨАТ-ын систем анх хэрэгжихдээ 45 хувьтай байсан бол одоо 67 хувь болсон. Гэхдээ цаана нь дахиад 33 хувийн далд эдийн засаг байна гэсэн үг. Тиймээс НӨАТ-ын урамшууллаа үргэлжлүүлж, 90-ээс дээш хувьд хүргэх бодлого ярьж байна. Татварын өршөөлийн хууль гэх асуудал огт байхгүй.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.178.232

Сүрдүүлээд жаачих юм аа нээх их мөнгө өгөөд байгаа юм шиг 20000 салфетикны мөнгө шт

Иргэн
2 жилийн өмнө
202.126.90.14

Офшор хулгөйч нар ,С.Баяр ,баярцогт ,сайханбалаг, элбэгдорж болон төрөөс идсэн хулгайч нараас хөрөнгийг хуран авч хүүхдүүдэд 100 мянгыг үргэлжлүүлж олго. Хүрэлсүх баттулга 2 нийлээд хийх болуу гсн чинь хүрэлсүх айгаад амиа бодоод урласан мөрөөрөө явахгүй бүр эсрэг ажиллаж баттулгыгаа жийсэн. Хүрэлсүхээ шударга л байл даа хэлсэндээ хүрэхгүй юм аа .6 жил юу хийж тарвалзах гэж бна .

Зочин
2 жилийн өмнө
202.179.4.176

Arai dendvv yumaa odoo bas hvvhdiin mungervv ilvv haraad ehelsen bna .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.