Засгийн газрын хуралдаанаас Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас тодруулахад Ц.Ганхүү нь биеийн байдлын улмаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргасан гэв.
Тэрбээр 2016 онд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргаар томилогдсон байдаг.
АТГ-аас өнгөрсөн наймдугаар сард Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг баривчилсан байдаг. Түүний гэрт нэгжлэг хийсэн бөгөөд их хэмжээний мөнгө, гадаад валют хураан авсан. Түүнийг Зайсангийн аманд хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга орон сууц, барих зөвшөөрөл олгосон гэх хэрэгт шалгагдаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Заримдагууд нь баярлах л биз. Гагцхуу ор суудалд нь очисон нь хийж хашиж чадаасай л гэж бодно.