Өмнөд Солонгосын Чэжү арлыг "Чанту" хар салхи дайрсны улмаас хүчтэй аадар бороо орж, үер буун, их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирчээ.
"Чанту" нь тус улсад энэ улиралд тохиож буй 14 дэх удаагийн хар салхи бөгөөд салхины хурд нь 39 м/с-д хүрсэн байна. Уг хар салхи нь энэ долоо хоногийн турш Чэжү аралд буух ба арлын зарим хэсэгт цагт 300 гаруй миллиметрийн хур тунадас унах төлөвтэй байгаа аж.
Үерийн улмаас орон нутгийн зам дээр машиндаа гацсан бөгөөд аврагчид дор хаяж хоёр хүнийг аварсан гэж мэдээлжээ. Мөн ус зайлуулах систем хальж, хэд хэдэн орон сууц, аж ахуйн нэгж үерт автсан гэнэ.
Чэжү арлын гал унтраах албаны гал сөнөөгчид олон арван аврах болон засварлах ажиллагаанд оролцсон байна. Түүнчлэн энэхүү цаг агаарын таагүй байдлын улмаас арал ба бусад бүс нутгуудыг холбосон агаарын болон далайн тээвэрт саад учраад байгаа аж.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.