СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Афганистанд сая хүүхэд өлсгөлөнгийн ирмэгт байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Афганистан улсад энэ жил багадаа нэг сая хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж, өлсгөлөнгийн улмаас амь насаа алдаж ч болзошгүй гэж ЮНИСЕФ буюу НҮБ-ын Хүүхдийн сангаас анхаарууллаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн Хенриетта Форе “Афганистан улсад ойролцоогоор 10 сая хүүхдэд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байна” гэдгийг НҮБ-ын сайд нарын түвшний уулзалт дээр хэлжээ.

.

Талибаны бүлэг Афганистаны төрийн эрхийг булааснаас хойш өрнөдийн өндөр хөгжилтэй ихэнх улс орон Афганистанд үзүүлж байсан шууд тусламжаа царцаагаад байгаа юм. Тэд исламын цэрэг армийг санхүүжүүлж байж болзошгүй хэмээн сэрэмжилсэн.

Энэ жил Афганистан улсад 600,000 орчим хүн дүрвэсэн ба эдгээрийн талаас илүү нь хүүхдүүд байгаа ажээ. АНУ-ын Засгийн газар тус улсад 64 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж нэмж үзүүлэхээр болсон. Мөн .

Эх сурвалж: CNN, CNBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.