Энэ жил нийт 71 дотуур байранд 11 мянган оюутныг хүлээн авна. Тэгвэл “Оюутны өргөө” дотуур байр нийт 900 оюутан хүлээн авдаг байсан бол энэ жил 700 гаруй оюутныг хүлээн аваад байгаа юм. Ингээд оюутны дотуур байрны нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.
Оюутны дотуур байрууд энэ сарын 6-ны өдрөөс оюутнуудаа бүртгэж эхэлсэн. Оюутнууд дотуур байранд орохоос өмнө коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдан орж байгаа юм. Оюутны дотуур байрнууд нь 80 хувийн дүүргэлттэй ажиллаж байгаа бөгөөд халдвар туссан оюутныг тусгаарлах өрөөг гаргаад байгаа юм.
Оюутан нь өөрсдийн хувийн халдвар хамгааллын дэглэм буюу амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих, өрөөндөө 2 цаг тутамд агаар оруулах, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх гэх мэт дэглэмээ баримтлахаас гадна оюутны байранд хэрэгжиж буй хөл толгойн дүрэм, өрөө хооронд хэсэхгүй байх, 21 цагаас хойш байрнаас гарахгүй байх гэх мэт дүрмийг баримтлан амьдарч байгаа юм.
Оюутнуудын хувьд өрөөндөө 2-4 лээ амьдарч байгаа бөгөөд өрөөндөө амны хаалтгүй бусад үед амны хаалтаа зүүж байгаа гэнэ.
Энэ жилийн хувьд оюутны дотуур байрны төлбөр нэмэгдээгүй ба өмнө жилийн төлбөрийн үлдэгдэлтэй оюутан түүнийгээ хасуулан амьдарч болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гадуур гарч ямар юмаа хийх гээд бгаан
Оюутны байранд короногоор өвдсөн хүүхдийг яаж бгаан хэнд хандаж ямар эмчилгээ хийхийн