СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

3,000 жилийн настай алтан баг олджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын Сичуан мужийн соёлын хүрээлэнгийн мэдээлснээр баруун өмнөд нутагт газар доорх тахилын нүхнээс олон зуун шашны эд зүйлс олсны дотор 3,000 жилийн настай алтан баг байжээ. Уг олдворыг Сан Шиндуй археологийн дурсгалт газраас олсон байна.

Багийг энэ жилийн зургадугаар сард олсон бөгөөд энэ сард олон нийтэд дэлгэжээ. Синьхуа агентлагийн мэдээнд баг 100 гр орчим жинтэй, МЭӨ 1000-аад онд байсан Шан гүрний үеийн олдвор гэжээ. Уг тахилын нүхнээс 500 орчим эд зүйл малтан гаргасны дунд зааны ясан эд зүйл, хаш хутга, ёслолын бумба, хүрэл баримлууд багтсан байна.

юм. Тухайн үед тахилын зориулалттай ухсан хоёр том нүх олсон ба 1,000 орчим эд зүйлийг малтан гаргажээ. Үүнээс хойш 30 гаруй жилийн дараа 2019 онд гурав дахь нүхийг, 2020 онд дахин хэд хэдэн нүх олсон байна. Энэ жилийн гуравдугаар сард 500 орчим олдвор олсны дотор өөр нэг алтан баг ч багтсан байжээ.

Сан Шиндуй нь Сичуан мужийн газар нутагт байсан Шу улсын зүрхэнд байрладаг бөгөөд Шу соёлын үнэт олдворууд эндээс олдсоор байгаа юм. Одоогоор уг газрыг ЮНЕСКО-ын Дэлхийн өв соёлын санд хараахан бүртгэж аваагүй ажээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.