Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2939 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1404 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1534 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн хоногт Дорнод аймагт коронавируст халдварын 395 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь бусад аймгийнхаас харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Баян-Өлгий, Увсаас бусад 19 аймагт нийт 1,534 тохиолдол батлагдсаны 25 хувь нь Дорнод аймагт бүртгэгджээ. Дорнод аймагт наймдугаар сарын 20-ноос хойш халдварын тохиолдол тогтмол нэмэгдсээр нийт 7,248 хүн өвчлөөд байна.
Мөн хугацаанд Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт коронавируст халдварын 100-аас дээш тохиолдол бүртгэгдлээ.
Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.