Apple компанийн зүгээс хүнд мотортой мотоциклийн хөдөлгүүр iPhone загварын гар утаснуудын камерын системийг гэмтээх эрсдэлтэй хэмээн сэрэмжлүүлжээ. Тодруулбал хөдөлгүүрийн хүчтэй чичрэлт гар утасны оптик дүрс тогтворжуулах болон автомат фокус тааруулах системийг гэмтээх эрсдэлтэй байна.
Мотоциклоос гадна цахилгаан скүтер, мопед унадаг хэрэглэгчид чичиргээнээс хамгаалдаг бэхлэгч гар утсандаа хэрэглэхийг Apple-ын зүгээс зөвлөжээ. Учир нь хэд хэдэн iPhone гар утасны камерт сэжиг бүхий гэмтэл илэрсэн байна.
Хэдийгээр тус загварын гар утаснууд зургийн чанарыг сайжруулах, хөдөлгөөнийг багасгах зэрэг хамгаалалттай байдаг ч мотоциклын хөдөлгүүрийн өндөр давтамжтай чичирхийлэл хамгаалалтыг гэмтээдэг байж болзошгүй юм.
Дашрамд сонирхуулахад өнөөдөр Apple компани ээлжит танилцуулга арга хэмжээгээ хийх гэж байна. Энэ жилд гурав дахиа хийж буй арга хэмжээнд iPhone 13 гар утас, Apple Watch 7, AirPods 3, iPad 9, iPad mini 6 болон сайжруулан шинэчилсэн MacBook-ыг танилцуулна гэсэн хүлээлттэй байна. Мөн технологийн зарим шинжээч энэ жилийн сүүлээр Apple дөрөв дэх арга хэмжээгээ хэдийнээ төлөвлөсөн байгаа гэж таамаглаж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.