Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ эргэлтийн бодлого” боловсруулсныгаа танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
Монголын улс төрийг тогтвортой, макро эдийн засгийг сайжруулах төрийн бодлогыг бид боловсруулсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд төрийг тогтвортой байлгах, томоохон төслүүдээ сайжруулах, төрийн бодлогыг ганхашгүй хувиршгүй байлгах зөв гэдэг дээр санал нэг байгаа.
Нэг Засгийн газар гарч ирмэгцээ өмнөхөө Засгийн газрынхаа ажлыг үгүйсгэдэг байж болохгүй. Монгол Улс нэг бодлоготойгоор, тогтвортой, тууштай явж байж хөгжинө. Тэгж байж бид томоохон төслүүддээ хөрөнгө оруулалт татаж чадна.
Бизнесийн таатай орчинг бүрдүүлэх цаг болсон. Бизнес эрхлэхтэй холбоотой тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх цаг болсон. Хүнд суртлыг багасгаж, аливаа зөвшөөрлүүдийг цахим болгох ажлыг хийнэ.
Хөрөнгө оруулагчдад таатай, тогтвортой орчныг бий болгоно. Гадаадын хөрөнгө оруулагчдад саад болдоггүй орчин нөхцөлийг бий болгоно.
Экспортыг төрийн бодлогоор дэмжинэ. Импортыг орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхцлыг арилгах ажлыг хийнэ. Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээ дэмжинэ.
Хөрөнгийн биржийн зах зээлийг дэмжиж, уул уурхайн биржийг бий болгоно. Ийм чиглэлүүдийг бид “Шинэ эргэлтийн бодлого”-доо тусгаж өгсөн байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.