“LIVETV HD” телевизийн “Фактчек” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг “Баруун цагаан дэлийн уурхайд үйлдэгдсэн хятад даргын хүчирхийлэл” нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэсэн.
Уг нэвтрүүлгээрээ бид “Уурхайн дарга БНХАУ-ын иргэн Хуан Юн Цугийн ажлын байрны бэлгийн дарамт хүчирхийллийг сөрж тэмцсэнийхээ төлөө, ажилгүй, орон байргүй болж хохирсон Д.Балжидмаагийн сэтгэл өвтгөсөн түүх”-ийг бодит баримттайгаар харуулж, олон нийтэд хүргэсэн юм.
Нэвтрүүлэг гарсны дараа өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг “Богд парнерс ХХН”-ийн зүгээр хохирогч Д.Балжидмаад хууль зүйн үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлж, түүний хохирсон эрхийг сэргээх ажлыг эхэлжээ.
Тухайлбал, хохирогч Д.Балжидмаагийн орон сууцны урьдчилгаанд төлсөн 11,400,000 төгрөгийг нь хурааж авсан мөртлөө, үндэслэлгүйгээр өч төчнөөн сая төгрөгийг хууль бусаар нэхэж дарамталсан үйлдлээ нэн даруй таслан зогсоо гэдэг шаардлагыг “Синопийк” ХХК-д хүргүүлж, дахин ийм зүй зохисгүй үйлдэл гаргавал хохирогчийг дарамталсан хэмээн үзэж, хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээг тооцуулна гэдгээ мэдэгдсэн байна.
Монгол Улсын иргэнд ажлын байрны бэлгийн дарамтыг удаа дараа үзүүлж, улмаар өөрийнх нь зүй бус үйлдлийг эсэргүүцлээ хэмээх хорсохдоо Д.Балжидмааг ажилгүй, орлогогүй, орон байргүй болгож хохироосон Хуан Юн Цүд холбогдох хэргийг монголын төрийн шат шатны байгууллагад анхааралдаа авсан бөгөөд хохирлыг барагдуулах ажлыг шат шатандаа хийж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ene davarsan hyatadad hariutslaga tootsioj chadahgu bn u
Хятадын Анандбазар бна даа