БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Ховд гол дээр 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих болоод байгаа билээ. Станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд барих бөгөөд техник эдийн засгийн үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдчихсэн, өнөөдрийн байдлаар төслийн ерөнхий гүйцэтгэгч шалгараад байгаа юм.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих тендерийг БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон. БНХАУ-ын талаас бүтээн байгуулалтын ажлыг хятадын компани гүйцэтгэнэ гэж заасан. Энэ дагуу тендерийн сонгон шалгаруулалтад гурван компани оролцож, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Пауэр Чайна болон Пауэр Чайна Чэнгду түншлэл компани шалгарчээ.
Гэвч ЭХЯ гүйцэтгэлийн баталгаагаа шийдэж чадаагүй компанийг шалгаруулсан гэх мэдээлэлд Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий "Эрдэнэбүрэнгийн УЦС том төсөл учраас Сангийн яамны зөвшөөрлөөр гүйцэтгэлийн батлагааг байршуулах 21 хоногийн хугацааг Сангийн яамны зөвшөөрлөөр 15 хоног сунгасан. Энэ сунгасан хугацаа 2021 оны есдүгээр сарын 13-нд дуусгавар болно. Ерөнхий гүйцэтгэгч компани гүйцэтгэлийн баталгаагаа хуулийн хугацаанд байршуулна гэж заасан байгаа. Тендерийн хууль зөрчсөн асуудал энд огт байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм.
Тендерт шалгарсан Пауэр Чайна болон Пауэр Чайна Чэнгду түншлэл компанийн хувьд нарийвчилсан зураг төслийн ажил болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын газар шорооны ажлыг ирэх хавраас эхэлнэ.
Монгол Улсын эрчим хүчний салбарт чухал нөлөө үзүүлэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд голын Шижигтийн хавцалд 255 метр урт, 42 метр өндөр бетон нүүртэй шороон боомтыг байгуулна.
45 квадрат километр буюу 4500 га талбайд шинээр нуур үүсгэх бөгөөд уулан дундуур 4835 метр урт, 7.5 метрийн диаметртэй ус дамжуулах хоолойг шинээр байгуулж, 4 ширхэг 22.5 МВт-ын турбин генератортой, нийт 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай байхаар тооцжээ.
Жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун таван аймгийг эрчим хүчээр хангана. Төслийн төсөвт өртөг 288.5 сая ам.доллар, барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд бүрэн дуусгаж, хүлээн авахаар төлөвлөж байсан юм. Станцын барилга угсралтын ажлыг 47 сарын хугацаанд хийж, 2025 оны 07 сараас усан санг дүүргэж эхлэхээр төлөвлөсөн. 2026 оны 07 сард бүрэн хүчин чадлаар ажиллуулснаар энэхүү төслийн ажил дуусах уг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)